Тээврийн цагдаагийн албанд өдөрт дунджаар 5-8 хүүхэд зам тээврийн осолд өртсөн тухай бүртгэгддэг байна. Харин осол болох шалтгаан нь хүүхдийг буруу тээвэрлэх , харгалзах хүнгүй хөдөлгөөнд оролцуулах, явганы гарц хорооллын дотор жолооч нар явган зорчигч нарт зам тавиж өгдөггүй анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа хариуцлагагүй байдлаас болдог байна.
Тодруулбал, 2019-06-10-ны өдөр 8 хүүхэд зам тээврийн осолд холбогдсон бөгөөд
- согтууруулах ундааны зүйл хэрэглсэн үедээ 10-4 настай 2 хүүхдээ буруу тээвэрлэн автомашинаа жолоодож яваад мөргөлдөн үүсгэсэн хэрэг,
- 7 настай хүүхэд харгалзах хүнгүй ганцаараа гарцгүй газраар гарч яваад зам тээврийн осолд өртсөн хэрэг,
- өвөөтэйгээ гарцаар гарч явахад нь мөргөсөн гэх мэт зам тээврийн ослууд бүртгэгдсэн байна.
Тиймээс бага насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр оролцуулахгүй байх, тээврийн хэрэгслээр зорчих тохиолдолд хүүхдийг заавал зориулалтын суудалд суулгаж тээвэрлэхийг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.
Дашрамд дурдахад Тээврийн цагдаагийн албанаас тавдугаар сарын 20-ноос эхлэн сарын хугацаанд “Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгааг онцгойлон дурдаж өгөхийг хүссэн. Яагаад энэ хугацааг сонгосон гэвэл зургаа, долоо, наймдугаар саруудад орон нутаг руу чиглэсэн хөдөлгөөн нэмэгддэг байна. Мэдээж хэн бүхэн зуны дэлгэр цагт үр хүүхдээ авч нутаг усаараа явахыг хүснэ. Гэтэл зориулалтын суудал, хамгаалах бүс хэрэглүүлээгүйгээс болж осол гарахад бяцхан хүүхдүүд хамгаалах ёстой эцэг, эхийнхээ нүдэн дээр амьсгал хурааж, ноцтой гэмтэж байгаа нь харамсалтай. Иймд 2018 оны арваннэгдүгээр сараас мөрдөгдөж эхэлсэн Замын хөдөлгөөний дүрмийн дагуу 10 хүртэлх насны хүүхдийг зориулалтын сандал, суудал өндөрлөгч, бүс тохируулагч хэрэглэж тээвэрлээгүй бол торгох арга хэмжээ авна гэдгийг анхааруулсан юм.
Мөн “Бага насны хүүхдээ буруу тээвэрлэж байгаа эцэг, эхчүүдэд толгой дараалан арга хэмжээ авна. Нэг удаа сануулаад явуулна гэж байхгүй. Ялангуяа, орон нутгийг зорихдоо дээрх хуулийг биелүүлээгүй бол таныг зогсоосон пост бүр дээр заавал арга хэмжээ тооцно. Өнгөрсөн 2-3 жилийг харж байхад зам тээврийн ослын улмаас жилд нас барж байгаа 40-50 хүүхдийн дийлэнх нь зорчигч хэлбэрээр ээж, аавтайгаа хамт явж байхдаа осолд орсон байна. Ингэхдээ зориулалтын суудал, бүс хэрэглүүлээгүй байгаа юм. Хүн бүр бүс зүүлгэх ёстой гэдгийг мэддэг боловч бодит байдал дээр ийм л байна. Тиймээс хүүхдүүдийг хамгаалахаас өөр аргагүй.” гэдгээ Тээврийн цагдаагийн албаныхан сануулсаар байгаа.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
