НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь Монголд нэмүү өртөг шингэсэн мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд экспортлох, Монгол улсын эдийн засгийг төрөлжүүлэх, зохистой ажлын байр бий болгох нийтлэг зорилтын хүрээнд Европын Холбооны санхүүжилтээр Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Монгол Улсад Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийг 2018 оны 3-р сараас эхлэн хэрэгжүүлж байна.
Сүүлийн жилүүдэд ажлын байранд зохистой хөдөлмөр эрхлэлтийн олон улсын зарчмуудыг дагаж мөрдсөн, хүн, амьтны эрхийг зөрчөөгүй ёс зүйтэй үйлдвэрлэл эрхэлдэг, стандартын шаардлага хангасан гэдгээ нотолж байж бүтээгдэхүүнээ экспортлох боломж бүрддэг болсон. Гэвч манай орны боловсруулах үйлдвэрлэлийн салбарт хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны сургалт дутмаг, ажилчид хамгаалах хэрэгслээр бүрэн хангагдаагүй, зөв зохистой ашигладаггүйн улмаас үйлдвэрлэлийн осол гэмтэлд өртөх, гүн хордох, эрүүл мэндээрээ хохирох эрсдэл гарсаар байна.
“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд энэхүү эрсдэлийг бууруулах чиглэлээр ХХААХҮЯ, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, ХНХЯ, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоотой хамтран Арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй осол гэмтлээс хамгаалах онол, практик хосолсон сургалтыг зохион байгуулж байна.
Энэхүү сургалтыг ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле нээж, Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү, мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, Монголын Арьс ширний холбооны тэргүүн Д.Баярсайхан нар оролцов.
НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллагын олон улсын эксперт Норберт Нейцвиз 30 гаруй арьс шир боловсруулах үйлдвэрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан менежер, техникч, инженерүүдэд олон улсын онол, практик хосолсон сургалтыг Монгол Улсын хөнгөн үйлдвэрийн салбар дахь ХАБЭА-н өнөөгийн нөхцөл байдал, Боловсруулах үйлдвэртэй холбоотой эрсдэл аюулын үнэлгээ, химийн бодисууд, тэдгээрийн хор нөлөө, хүхэрт устөрөгчийн хийтэй хэрхэн харьцах аюулгүй ажиллагаа, машин тоног төхөөрөмж, цахилгааны аюулгүй байдал, ажилтны аюулгүй ажиллагаа, ажиллах орчин, ажлын байран дахь тээвэрлэлт, түүний аюулгүй ажиллагаа, хувийн, хамтын хамгаалах хувцас, хэрэгслүүд, аудит, хяналт шинжилгээ, аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоо зэрэг сэдвүүдээр сургалт хийсэн юм.
Энэхүү сургалт нь арьс шир боловсруулах үйлдвэрлэлд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зохистой дадлыг нэвтрүүлж, ажилчдыг болзошгүй аюул ослоос хамгаалах нөхцөлийг бүрдүүлснээр үйлдвэрлэлийн бүтээмж, чанар дээшлэх, мөн арьс ширэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг олон улсын стандартад нийцүүлэн экспортлох боломжид нэг алхам ойртуулж өгсөн ач холбогдолтой сургалт боллоо.

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
