Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын төлөөллийн уулзалт Монгол-Солонгосын политехник коллежийн уулзалтын танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нар оролцож, коллежийн цахилгаан, сантехник механикийн дадлагын газартай танилцаж, “Мэргэжлийн боловсрол” гэрэл зургийн үзэсгэлэнг үзэж сонирхов.


Хот, хөдөөгийн МСҮТ, ПТК-ийн багш нарын төлөөлөл оролцсон уулзалтыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд мэргэжлийн болон техникийн боловсролын түвшинд сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн болон төрийн бус өмчийн 84 МСҮТ, Политехник коллежид 4624 багш, ажиллагсад ажиллаж байгаагаас 2469 нь багш, 38,5 мянган суралцагч 16 салбарын 200 гаруй мэргэжлээр суралцаж, төгсөгчдийн 72,3 хувь нь төгсөнгүүтээ шууд ажлын байранд очиж, дараагийн шатны сургалтад хамрагдаж буй болон мэргэжлийн боловсрол сургалтын салбарын тогтолцоог хөгжүүлэх, боловсронгуй болгох зорилгоор Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийг шинэчлэхээр ажиллаж байгаа зэрэг мэдээллийг өглөө.


Тэрбээр мөн Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багшийн техник мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, давтан сургах, багшийн нэр хүнд, ёс зүй, шаардлага, хариуцлагыг өндөржүүлэн, хөдөлмөрийг бодитой үнэлэх тогтолцоог бүрдүүлэх үүднээс “Багшийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж энэ хүрээнд мэргэжлийн багш нарыг мэргэшүүлэх, шинэ техник технологийг эзэмшүүлэх давтан сургах сургалтыг төсөл хөтөлбөрүүдийн дэмжлэгтэйгээр 2600 гаруй багш, ажилтны мэргэжил ур чадварыг дээшлүүлээд ажиллах орчныг нь сайжруулахад анхааран ажиллаж байгааг дуулгалаа.


Уулзалтын эхэнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраас мэргэжлийн боловсрол сургалтын салбарт хэрэгжүүлж буй бодлого, цаашид авах арга хэмжээний талаар товч танилцуулсан.

Ерөнхий сайд хэлэхдээ Монгол Улсын аль ч цаг үеийн хөгжлийн бүтээн байгуулалтыг сахилга хариуцлагатай, санаачилга зохион байгуулалттай, мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчид манлайлж явсан түүхтэй. Энэ манлайлагчдыг мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагууд, тэдгээрийн гол хүч болсон багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн сургаж бэлтгэж ирсэн уламжлалтай. Улс орны хөгжил та бүгдийн нуруун дээр явж ирсэн. та бүгдийн гавьяа зүтгэлд Монгол Улсын Засгийн газар мэхийн ёсолж байна гэсэн юм.


Засгийн газраас мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагыг дэмжих талаар тодорхой арга хэмжээг шат дараатай авч хэрэгжүүлж байна. Багш нарын түвшин зэрэглэлийг ахиулж, түүнийг даган цалин хөлсийг өсгөж, үр дүнгийн мөнгөн урамшууллыг 10 хувь болгон нэмэгдүүлсэн. Суралцагчдад сар бүр 100 мянган төгрөгийн тэтгэлэг олгож, шаардагдах 41.0 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусган хэрэгжүүлж байна. Тэтгэлгийн хэмжээг ирэх оноос дахин нэмэгдүүлэх зорилт тавьж байна. Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарыг хөгжүүлэх талаар Монгол Улсын Ерөниийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нар нэгдсэн байр суурьтай байгаагаа мэдэгдэе гэсэн юм.


Мөн уулзалтад оролцогч багш нарын хүсэл, санаачлагыг үндэслэн “Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын нэгдсэн зөвлөгөөн”-ийг ирэх аравдугаар сард өөрийн ивээл дор зохион байгуулж өгнө гэдгээ амлалаа. Уулзалтад оролцсон багш, сурагчдын төлөөлөл Ерөнхий сайдад хандан үг хэлж санал бодлоо илэрхийллээ. Тэд МСҮТ, Политехник коллежид 2018-2019 оны хичээлийн жилд 24.9 мянган суралцагч шинээр элссэн нь өмнөх жилийнхээс 28.1 хувиар өссөн төдийгүй энэ үзүүлэлт гурван жилийн өмнөхөөс даруй 5000 гаруйгаар өссөн дүн гэдгийг хэлж, залуус өөрийн сонирхол, авьяас чадвараа хөгжүүлж баялаг бүтээгч байхыг эрмэлзэх болсныг мэргэжлийн боловсролын салбарт суралцаж байгаа залуусын сонголтоос харж болохоор байгааг ярьж байлаа.


Ерөнхий сайдын уулзалтын үеэр төлөвлөсөн нэг арга хэмжээ нь багш нарт компьютер гардуулах байлаа. Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг Багшийн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж, хэрэгжүүлэх зарим арга хэмжээг баталсан юм. Энэ хүрээнд Засгийн газрын 145 дугаар тогтоол гарч Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын багшийн хөгжлийг дэмжих төв байгуулах, “Цахим засаглал” үндэсний хөтөлбөрийн хүрээнд багш нарыг компьютержуулахаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд 1000 багш сургалтын үйл ажиллагаандаа хэрэглэх зөөврийн болон суурин компьютертэй болж буй юм.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын судалгааны институт жил бүр “Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийн барометрийн судалгаа”-г хийж байна. Энэ судалгаагаар, Хөдөлмөрийн зах зээлийн богино хугацааны ажиллах хүчний эрэлтийг ажил мэргэжил, эдийн засгийн үйл ажиллагааны салбараар тодорхойлж, бодлого боловсруулагчид, судлаачид болон хэрэглэгчдэд хүргэдэг. Энэ судалгаанаас харахад, 2019 онд хөдөлмөрийн зах зээлд 69.4 мянган ажлын байр бий болох хүлээлттэй байна. Ажиллах хүчний эрэлтийг салбараар тодруулбал барилга, бөөний болон жижиглэн худалдаа, боловсруулах үйлдвэрлэлийн салбаруудад хамгийн их эрэлт бий болох хандлагатай байгаа аж.



Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
