Он гарсаар улсын хэмжээнд эхний 6 сард 2561 удаагийн ахуйн гал түймэр гарч, 5.9 тэрбум төгрөгийн хохирол учирч, 37 хүн нас барж, 16 хүн түлэгдэж гэмтэн, 578 толгой мал хорогдож, 985 гэр, орон сууц шатсан байна.
Дээрх гал түймрийн аюулаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 626 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 35.9 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гарсан гал түймрийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 18.3 хувиар өсч, учирсан хохирлын хэмжээ 1.1 дахин буурсан байна.


Нийслэл хотод нийт 1755 удаагийн гал түймэр гарч, 2.8 тэрбум төгрөгийн хохирол, орон нутагт 806 удаагийн гал түймэр гарч, 3.1 тэрбум төгрөгийн хохирол тус тус учирчээ.

Энэ хугацаанд 8879 байгууллага, аж ахуйн нэгж, 62264 айл өрхөд гал түймрийн хяналт шалгалт хийж, гал түймрийн хэрэг зөрчилд хүргэж болзошгүй 40.458 зөрчил дутагдлыг илрүүлсэн байна. Илэрсэн зөрчил дутагдлын 20.158зөрчлийг үзлэг шалгалтын явцад арилгуулан бусад зөрчлийг арилгуулахаар 2747 заавал биелүүлэх албан шаардлага, 1974 мэдэгдэл, 165 танилцуулга, 332 дүгнэлт бичиж, гал түймэр гарч болзошгүй 19 объектын үйл ажиллагааг хэсэгчлэн буюу түр хугацаагаар зогсоосон. Мөн Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомжийг зөрчсөн байгууллага, аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтан, иргэдийг 125.9 сая төгрөгөөр торгож, галын аюулаас урьдчилан сэргийлэх сургалт, дадлагыг 1712 удаа, сэрэмжлүүлэг мэдээг 657 удаа явууллаа.

Гарсан гал түймрийг шалтгаанаар нь авч үзвэл:
Ил гал – 1474 58%
Цахилгаан ашиглалт – 358 14%
Яндангийн цонолт – 431 17%
Технологийн горим зөрчигдсөн – 140 6%
Байгалийн нөлөө – 1 0%
Санаатай үйлдэл – 6 0.2%
Шалтгаан тогтоогдоогүй – 119 5%
Бусад – 32 1%
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
