СЗХ нь даатгалын компаниас зах зээлд худалдан борлуулж буй бүтээгдэхүүнийг бүртгэж ажилладаг бөгөөд одоогоор Хороонд 585 даатгалын бүтээгдэхүүн бүртгэлтэй байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6.4-т “хүүхдийг ослын даатгалд даатгуулсан байх;” гэж заасан бөгөөд энэ дагуу хурдан морь унаач хүүхдийг аливаа осол гэмтлээс даатгах, унаач хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан нөхцөлд даатгалаас нөхөн төлбөр олгох чиглэлээр 11 даатгалын компани “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүнээ Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлж баяр наадам болон бусад уралдааны үеэр худалдан борлуулж, хэрэглэгч, уяачдад хүргэн ажиллаж байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 438.1-д “Даатгалын үнэлгээний хэмжээг талууд харилцан тохиролцож тодорхойлно” гэж заасан байдаг. Мөн Даатгалын тухай хуулийн 14.2.5-аар сайн дурын даатгалын хураамжийн хэмжээг тогтоох аргачлалыг зааж өгсөн. Унаач хүүхдийг гэнэтийн осол, эрсдэлээс даатгуулахдаа, зөвхөн унаач хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагч нь төлөөлж даатгалын гэрээ байгуулах бөгөөд даатгалын үнэлгээг даатгагч даатгуулагч талууд харилцан тохиролцоно. Даатгуулагчаас төлөх даатгалын хураамжийн хэмжээ нь даатгалын үнэлгээ, эрсдэл зэргээс хамааран харилцан адилгүй тооцогддог. Даатгалын хураамжийн хэмжээг үндэслэлгүй тогтоох нь даатгагч, даатгуулагчдад тэгш бус байдал, хохиролтой нөхцөл зэрэг томоохон эрсдэл үүсгэж болзошгүй болохыг нийт наадамчид, уяачид, даатгуулагчдад анхааруулж байна.
Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй “Хурдан морь унаач хүүхдийн даатгал”-ын бүтээгдэхүүний бүртгэл болон бүтээгдэхүүнийг борлуулах эрхтэй даатгалын компаниудын салбар, төлөөлөгч, зуучлагчтай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг http://frc.mn/daatgal хаягаас авах боломжтой.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
