МУ-ын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн 2018 оны 12 дугаар сард Япон Улсад хийсэн айлчлалын мөрөөр ХХААХҮЯ-наас эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийг Япон Улсын Хоккайдо мужид туршлага судлуулах томилолтыг 7 дугаар сарын 4-9 өдрүүдэд зохион байгуулж байна. МУ-ын иргэн, доктор А.Аварзэд, Япон Улсын хүнсний комплекс стратегийн нэгдсэн тусгай бүс болох Хоккайдо мужийн Токачи бүсийн Биэи, Ашоро хотод сүү, махны чиглэлийн 4000 толгой үхрийн фермерийн аж ахуйг эрхэлж байна. Тэрээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, ресторан, аялал жуулчлал, жижиг амьтны хүрээлэн зэрэг олон талт менежментийг нэвтрүүлсэн “Фармс Чиёода” ХХК-ийн ерөнхий захирлаар 2010 оноос хойш ажиллаж байгаа юм.
ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулегаар ахлуулсан МУ-ын газар тариалангийн бүсэд мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөгчид “Фармс Чиёода”-ийн үйл ажиллагаатай танилцаж, мах, сүүний ашиг шимийг нэмэгдүүлэх, зохиомол хээлтүүлэг хийх дэвшилтэт аргын талаар туршлага судлан ажиллаж байна. Энэхүү ажлын айлчлалын үеэр ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле Биэи, Ашоро хотын захирагч нартай уулзалт хийж Япон Улсын эрчижмсэн аж ахуйг хөгжүүлэх бодлого зэргийн талаар санал солилцов. Мөн ЖА Ашоро хоршооны удирдлагуудтай уулзалт хийж цаашид боловсон хүчин бэлтгэх, харилцан туршлага судлах, эрдэм шинжилгээний чиглэлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар ярилцав. Дэд сайд Ж.Саулегийн ажлын айлчлал Саппоро хотноо үргэлжилж байна.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
