Сэтгэл судлалын (Ph.Doctor) Ц.Энхтуяа
1976-1981 он МУИС-ийн Монгол хэл утга зохиолын багш, япон хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн.1987-1990 онд Москвагийн Л.И.Лениний нэрэмжит УБИС-ийн сэтгэл судлалын тэнхимд аспирантурт суралцан, сэтгэл судлалын ухааны дэд докторын зэрэг хамгаалсан, практик сэтгэл зүйчээр мэргэшсэн.Та хэзээнээс эхлэн сэтгэл зүйн зөвлөгөө өгч байгаа вэ?
2005 оноос сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөх ажлыг эрхлэж байна.
Сүүлийн жилүүдэд манай орны нийгмийн хөгжлийн явцад гарч буй нийгэм улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал, бараа бүтээгдэхүүний үнийн байнга өсөлт зэрэг нь бидний өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлж, сэтгэл зүйн таагүй үр дагаврыг авчирч байна. Тухайлбал: Ажилгүйдэл нэмэгдэж ядуурал бий болохын хирээр архидалт үүсч, хүмүүсийн харилцааны зөрчил, гэр бүл салалт, хүчирхийлэл зэрэг нийгмийн хөгжлийн явцад сэтгэл зүйн таагүй үзэгдлүүд улам бүр ихэссээр байна.
Ялангуяа манай орны гэрэлт ирээдүй болсон хүүхэд багачуудын өсөлт хөгжил, хүмүүжил төлөвшилтийн асуудалд онцгой анхаарч сэтгэл зүйн стресс, айдас, сэтгэл санааны гутрал, уур бухимдал, цочирдол, ганцаардал зэрэг сэтгэл зүйн хэвийн бус байдлаас урьдчилан сэргийлэх зайлшгүй шаардлагатай байна.
Сэтгэл зүйн зөвлөгөө авдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэх боллоо. Анх 2005 онд сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгдөг байхад үйлчлүүлэгчид тун цөөхөн байлаа. Сардаа 2-3 үйлчлүүлэгчтэй байх тохиолдол зөндөө. Тиймд гол төлөв танил тал, найз нөхөд, хамт олны хүрээнд сэтгэл зүйн зөвлөгөө хэрэгцээтэй үед хувиараа үйлчилгээ үзүүлдэг байв. Харин одоо бол өөрчлөгдсөн. Нийгмийн хөгжлөө дагаад сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө авдаг хүмүүсийн хэрэгцээ нэмэгдсээр байна.
Таны үйлчлүүлэгчид ямар асуудлаар түлхүү ханддаг вэ?
Гол төлөв гэр бүлийн сэтгэл зүйн асуудал, ганцаардмал амьдрал, сэтгэл гутрал, өөртөө үл итгэх байдал, уур уцаартай байх, сэтгэл түгших, байнгын айдастай болох, мөн цахим хамаарлын хам шинжтэй холбоотой сэдвээр ханддаг.
Би гэр бүл судлаач биш, зөвлөгөө өгөхдөө, гэр бүлийн асуудлын сэтгэл зүйг онцлон гэр бүлийн дотор эр эмийн хооронд аятай таатай харилцааг дэмжих тал дээр түлхүү анхаарч ажилладаг. Бие хүний сөрөг шинж чанарууд, амин хувиа бодох хэрцгий зан, хэт гоморхох, дээрэлхүү ноёрхуу ааш, бусдыг адлан шоолох, үл хүндэтгэх зэрэг нь гэр бүлийн гишүүд хүмүүсийн хооронд хурцадмал сөргөлдөөнийг дагуулдаг.
Гэр бүлийн амьдралын сэтгэл ханамжгүй байдал олон шалтгаантай байдаг. Товчхон дурьдвал: Төрж өссөн гэр бүлийн орчны ялгаа, насны зөрүүтэй байдал, боловсролын соёлын ялгаатай түвшин, гэр бүлийн мөнгө санхүү, бие биенээ үл хүндэтгэх байдал, хардалт, архидалт, байнгын хэрүүл маргаан, ажилгүйдэл гэх мэт. Цаашилбал гэр бүл салах тохиолдлууд улам бүр нэмэгдсээр байна.
Эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хувийн онцлогоос шалтгаалсан зөрчил үл ойлголцол маш их тохиолддог нь судалгаанаас харагддаг. Зөвлөгөө авч буй гэр бүл болгон өөрийн гэсэн хэв маягтай, гарч буй зөрчилтэй асуудал бүр өөр өөр үндсэн шалтгаануудтай байдаг.
Иймд гэр бүлийн төдийгүй хүүхэд залуучуудын харилцаанд тохиолдож буй бэрхшээлүүдийг арилгах, тэдний хоорондын харилцааг хэвийн болгох аз жаргалтай амгалан тайван амьдралыг цогцлон байгуулах үйлсэд сэтгэл зүйн зөвлөгөө, тусламж үйлчилгээг үзүүлж байгаа.
Таны сэтгэлийг эзэмддэг ямар асуудал байдаг вэ?
Өнөөгийн цаг үед хүүхдийн хүмүүжлийн асуудал тун чухал. Мэдээж орчин үеийн нийгмийн хөгжлийн хурдац, байгаль экологийн тэнцвэргүй байдал, орчны бохирдолт, хүнсний аюулгүй байдал, зам тээврийн осол аваар, хотын хэт их төвлөрөлт, машины түгжрэл дуу чимээ зэрэг нь хүмүүсийн хоорондын харилцаанд сөргөөр нөлөөлөөд барахгүй хүүхэд багачуудын хүмүүжилд хүндрэл саад бэрхшээлүүдийг авчирч байна. Иймд эрүүл мэнд, сэтгэл зүйгээрээ хохирч байгааг эцэг эхчүүд тэр бүр ойлгохгүй байгаа нь тун харамсалтай.
Хүүхэд, өсвөр үеийнхэн компьютер, гар утсыг удаан хугацаагаар ашиглаж байна. Нүд улайх, нүдний цавчих хөдөлгөөн багасч нүд их ядардаг, цаашилбал олон цагаар хөдөлгөөнгүй байх нь хүүхэд өсвөр үеийнхний өсөлт хөгжилд нь сөргөөр нөлөөлнө. Хэт ихээр өөрийнхөө зургийг авах, янз бүрээр пост хийх, лайк дарах улмаар хэт донтох сэтгэлээр унах, сэтгэл санааны гүн хямралд орох, сэтгэлээр унах, бие биенээ дарамтанд оруулах, бүтэлгүй үерхэлээс болж амиа егүүтгэх үзэгдлүүд ч гарсаар байна.
Тоглоомд донтохоос гадна сургуулийн насны өсвөр үеийнхэн архи тамхи хэрэглэх, уур уцаартай бухимдал ихтэй санаа зовомтгой, стресст өртөх нь их байгаа нь хамгийн их эмзэглэмээр асуудал болж байна.
Тийм учраас эцэг эхчүүд болон хүн бүрт үр хүүхдээ сайтар анхаарч, харилцаандаа дотно дулаан уур амьсгалыг бий болгож хүүхдэд хайртай гэдгээ итгүүлэх, хүүхдийнхээ сонирхол хүслийг нь хүндлэх, хүүхдээ сайн магтаж урамшуулах нь хамгийн чухал.
Сэтгэл зүйн зөвлөгөө авахын ач холбогдлын тухай товч тайлбарлаж өгнө үү?
Сэтгэл зүйн ганцаарчилсан зөвлөгөө өгөхдөө үйлчлүүлэгчийнхээ сайн дурын хүсэлтийг үндэс болгодог.
Үйлчлүүлэгчийн хувийн мэдээллийн нууцыг чандлан хадгалах зарчмыг барьж ажилладаг.
Нэг удаагийн зөвлөгөөний үргэлжлэх хугацаа 60 минут байдаг. Энэ хугацаанд үйлчлүүлэгчийнхээ хандсан асуудлыг сонсож тухайн хүндрэл бэрхшээлийг давж гарах, хэрэгцээ сэдлийг нь дэмжиж зөв шийдвэр гаргах боломжтой хугацаа юм.
Сэтгэл зүйн зөвлөгөө авах олон талын ач холбогдолтой. Өөртөө тохиолдсон сэтгэл санааны тавгүй байдал, уур бухимдал, сэтгэл гутрал, ганцаардал, зан үйлийн буруу дадал зуршлаа засаж өөрчлөх сэтгэл санааны өөртөө тохирсон мэргэжлийн зөвлөгөө авах, өөрийн амьдралын хэв маягаа өөрчлөхөд нэн чухал алхам болдог.
Улмаар сэтгэл зүйн зөвлөгөө авснаараа сэтгэл санаа тайвширч, аливаа асуудалд ухаалгаар хандаж амьдралыг эерэг талаас хандах итгэл үнэмшил чиг хандлагатай болдог. Өөрөө өөртөө илүү итгэлтэй болж өөрийгөө үнэлэх чадвар ч нэмэгддэг.
Холбоо барих утас: 99181836

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
