Солонгосын Соёлын өвийн сангийн ерөнхийлөгч Жин Ук Саб болон тус сангийн төлөөлөл Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Б.Сэргэлэнтэй уулзаж, Монгол-Солонгосын соёлын өвийг хадгалж хамгаалах, сурталчлах, чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.
Мөн Монгол Улсын Соёлын өвийн үндэсний төвтэй “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурлаа. Талууд хоёр улсын соёлын биет болон биет бус өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр хамтарсан төсөл хэрэгжүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлж, техник, технологийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллах юм.
Солонгосын Соёлын өвийн сан нь соёлын биет болон биет бус өвийг хадгалж хамгаалах, бүтээлч байдлаар хөгжүүлэх, сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, БНСУ-ын Соёл, спорт, аялал жуулчлалын яамны дэргэдэх төрийн байгууллага юм. Энэхүү байгууллага нь анх 1980 онд Солонгосын соёлын дурсгалыг хадгалж хамгаалах нийгэмлэг нэрээр байгуулагдсан бөгөөд 1990 оноос Соёлын өвийн сан нэрийн дор үйл ажиллагаагаа явуулж байна.
Үүнээс өмнө манай улсын Соёлын өвийн үндэсний төвийн санаачлагаар хоёр байгууллагын төлөөлөл 2019 оны дөрөвдүгээр сард БНСУ-д танилцах, туршлага солилцох уулзалтыг зохион байгуулж байжээ.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Соёлын өвийн сан нь Монголчуудын соёлын биет болон биет бус өвийг хулгайлж өөрийн болгох, түүхийг гуйвуулж манай ихэс дээдсийн түүхийг өөрийхийгөө болгох чиглэлээр ажиллах байхдаа. Хаантай байгаагүй Вантай байсан загасчин ядуу дорой улс түүхийг гуйвуулж багаг дэлхийг эзэлсэн том гүрэн улс байсан мэт олон ангит кино сериал хийгээд хойч үеийнхээ тархийг угаасан сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байх