2019.07.29-20196.08.01-ний өдөр Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 965 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 637 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэгдсэн осол хэргийн улмаас нийслэлд 22 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 1 хүний амь нас хохирсон байна.
Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 6 хүүхэд бэртэж гэмтсэний 5 явган зорчигч, 1 унадаг жээдугуйтай зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан байна.
Явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцож байсан 5 хүүхдийн 2 эцэг эхийн хамт гарц, гарамтай газраар замын хөдөлгөөнд оролцож байсан бол 3 ганцаараа гарц, гарамгүй газраар зам хөндлөн гарч байхдаа осолд өртжээ
Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал:
2019.07.29 -ны өдрийн 22.34 цагийн үед ХУД-н 10 дугаар хороо Зуун модны зам, Буянт-Ухаа 2 хорооллын зүүн замд Toyota Prius маркийн автомашины жолооч Г нь явган зорчигч 45 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироосон.
2019.07.30-ны өдрийн 07.20 цагийн орчим Өмнөговь аймгийн Ханбогд сумын Габлиут багийн Ухаа худаг уурхайгаас гашуун сухайт хилийн боомт орох 113 км шонгийн хажууд /Сумын төвийн урагшаа 68км/ асфальтан замд амины Toyota Rav-4 маркийн автомашин онхолдож зорчигч 8 сартай, эмэгтэй А нас барсан
2019.08.01-ний шөнө 02.45 цаг орчимд Сүхбаатар дүүргийн 12-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө “Сод монгол” ШТС-ын баруун замд Hyundai Sonata-7 маркийн автомашины жолооч, явган зорчигч 40 настай эрэгтэй Л-ыг мөргөж амь нас хохироосон
Энэ 7 хоногт хүн гэмтсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 18, мөргөлдөх хэлбэрээр 5 тус тус бүртгэгдсэн байна.
Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас гэмтэж бэртсэн хүмүүсийн 7 нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсны 3 жолооч, 4 явган зорчигч байсан байна.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 116 жолоочийг илрүүлэн эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 27 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 23.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 32,7 хувиар, зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоо 50 хувиар тус тус өсөж, гэмтсэн хүний тоо 45 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Явган зорчигчтой холбоотой ноцтой зам тээврийн осол, хэрэг нэмэгдэж байгаа тул иргэд, жолооч та бүхэн замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмээ биелүүлж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас сэрэмжлүүлж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
