-Аргын тооллын 8 дугаар сарын 5. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 5, хөх нохой, тугчин-12 од, суудал мод, мэнгэ 9 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:33-20:22.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
-Ном унших, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хөлсний ажилчин авах, урлах үйлд суралцах, чуулган хийх, бурханд залбирах, ан гөрөө хийх, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Бэрийн үйл, ашиг тустай үйл, нүүдэл, хэрүүл хийх, цэрэгт мордох, нохой тэжээх, ном сонсох, замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, өмнө зүгт явах, модны үйл муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар
Өнөөдөр хөх нохой өдөр
2019 оны 08-р сарын 05 өдөр, 09 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
