Төгөлдөр хуурч, АНУ-ын Аризонагийн их сургуулийн докторант Э.Мөнхшүртэй ярилцлаа. ХБК, СУИС-д суралцаж төгссөний дараа Чикагогийн их сургуульд мэргэжлээрээ магистрын зэрэг хамгаалсан тэрбээр өдгөө “Хөгжмийн зохиолч Б.Шаравын төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүд” сэдвээр докторын зэрэг горилон суралцаж байгаа аж. Хөгжмийн зохиолч Б.Шаравтай эчнээ танил болсон тэрбээр алсын орноос утсаар ярьж мэдээлэл авч байжээ. Гэтэл хөгжмийн зохиолч өнгөрсөн зургадугаар сард “Охин минь, ирж уулзаж чадах уу” гэсэн байна. Хөгжимчин судлаач нүүр тулж уулзан тодруулах зүйлсээ бэлтгээд иртэл Б.Шарав гуайн тэнхээ нэлээд тааруу болсон байжээ. Гэхдээ тэд уулзаж амжсан юм билээ. Хөгжмийн зохиолч бага насандаа сумын клубт хөгжим тоглож, дуулж байгаа хүмүүсийг анх харж, сонсоход тэр гэж хэлэх аргагүй ер бусын орчинд орох шиг мэдрэмж төрсөн тухай ярьж өгчээ. Дараагийн уулзалтаар бол тэд зөвхөн харцаараа л ярилцсан байна. Төгөлдөр хуурч Э.Мөнхшүр судалгааны ажлаар Хэнтий аймгийн Жаргалтхаан сум явахаас нь өмнө уулзсан юм.
-Нөхцөл байдал ийм болсон болохоор төлөвлөгөөгөө өөрчлөх үү?
-Тийм ээ, өөрчилсөн. Одоо надад Монголдоо ажиллах дөрвөн л долоо хоногийн хугацаа байна. Б.Шарав гуайн шавь нар, найз нөхөд, мөн түүний уран бүтээлийн андуудтай уулзах болж байна.
-Та судалгааны ажлын сэдвээр яагаад түүний бүтээлүүдийг сонгосон бэ?
-Төгөлдөр хуурчийн хувьд энэ зэмсэгт зориулсан монгол, хаана ч тоглосон Монголын хөгжмийн зохиолчийнх гэдгийг илтгэх, мэргэжлийн өндөр түвшинд бичсэн бүтээлүүд сонгоё гэж шийдсэн юм. Монгол зохиол гэхийн учир нь хөгжмөөр дамжуулж Монголоо сурталчлах, эх сайхан орныхоо тухай мэдээллийг дэлхийн улс гүрнүүдэд түгээх зорилготой. Эхэндээ Монголын орчин цагийн мэргэжлийн хөгжмийн урлагийг үндэслэгч гэдэг Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуайн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг судлахаар төлөвлөсөн байсан юм. Гэтэл докторын зэрэг хамгаалуулах комиссын гишүүдийн нэг нь зөвшөөрөөгүй.
-Яагаад?
-Тодорхой тайлбар хэлээгүй, хангалтгүй байна гэсэн. Тэгэхээр нь Б.Шарав гуайн зохиолуудаас сонсгоход “Шинжлэх ухааны үүднээс судлах бүтээлтэй зохиолч байна” гэсэн. Тэгээд л ажлаа эхлээд явж байгаа минь энэ. Б.Шарав гуайн хөгжмийн зохиолуудын талаар англиар бичсэн нь үгүй юм билээ. Тэгэхээр энэ талд миний оролцоо, үүрэг их байх юм байна гэж ойлгож байгаа.
-Эхний төлөвлөгөө тань ямар байсан бэ. Дэлгэрэнгүй ярьж болох уу?
-Эрдмийн ажил бүхэлдээ хөгжмийн бүтээлүүдийг ардын дуу, аялгуунаас хэрхэн сэдэвлэв, Шарав гуай өөрөө хэн юм, тодорхой дуунуудыг юуны учир сонгож найруулан хөгжмийн бүтээл болгов, ингэхдээ хөгжмийн ямар хэллэгийг сонгож илэрхийлэв, хэнд зориулав, яаж хөгжимдвөл ардын маягтай болох вэ, эдгээр бүтээлийг төгөлдөр хуур суралцагсдад яаж заах вэ гээд олон талаас нь харж, дүгнэх цогц ажил юм. Тэндээ бэлтгэл ажлыг боломжийн түвшинд хийсэн. Монголдоо ирж хийх ажлын төлөвлөгөөг тусад нь гаргасан юм. Хөгжмийн зохиолчийн нутагт нь очиж, тэндхийн урлагийнхантай, хөгжимчид байдаг бол тэдэнтэй уулзаж ярилцах, нутгаасаа төрсөн хөгжмийн зохиолчийн бүтээлүүдээс тоглодог бол тоглуулах, бичлэг хийж, сонсоод, хөгжмийн зохиолчийн бичсэнтэй харьцуулаад, өөртэй нь дахин дахин уулзаж санаснаар нь, зорьсноор нь тоглож байгаа эсэхийг асуух байсан юм. Тухайн бүтээл төрсөн түүх, явцын талаар ярилцах, тэгэх зуураа бүтээлийн талаарх ойлголт минь зөв эсэхэд шинжилгээ хийх байлаа. Мөн хөгжмийн зохиолчтой ярилцахдаа их олон асуултад хариу авах байсан. Одоо бол Б.Шарав гуайн шавь нар, найз нөхөд, мөн түүний уран бүтээлд үнэлгээ, дүгнэлт өгч байсан хүмүүстэй уулзах хэрэгтэй болж байна.
Ардын дууг ардууд дуулах, мэргэжлийн дуучид тайзан дээр дуулах ондоо. Дууны аялгуу, хөгжмийг ардын авьяастнууд тоглох, мэргэжлийн хөгжимчид сонсогчдод хүргэх бас өөр. Хөгжмийн зохиолч тухайн дуунд сэдэвлэж төгөлдөр хуурт зориулсан бүтээл туурвихдаа энэ ялгаа, зөрүүг хэрхэн гаргаж, ямар аргаар илэрхийлсэн бэ гэдгийг таньж мэдэх нь миний нэг зорилго юм. Б.Шарав гуай хөдөө төрж, өссөн, бүр насанд хүртлээ нутагтаа байсан нь ардын дуу, хөгжимд суурилсан, сэдэвлэсэн хөгжмийн ямар ч төрлийн бүтээл туурвихад нь бага, залуу насандаа олж авсан мэдрэмж нь маш чухал нөлөөтэй байсан гэж бодож байна. Унгарын нэрт хөгжмийн зохиолч Барток гэж бий. Тэр хүн хотод төрж, өссөн ч, ихэвчлэн унгар ардын дуу, хөгжимд тулгуурлаж хөгжим бичсэн байдаг, тэр л сэдвийн бүтээлүүдээрээ алдаршсан. Тэгэхээр түүн шиг хөгжмийн зохиолч, манай Шарав гуай хоёрын хооронд сэтгэлгээний, арга барилын, агуулгыг илэрхийлэхийн тухайд ямар ялгаа байдаг вэ гэдгийг судалганы явцад гаргаж ирэх нь бас нэг зорилго.
-Та ардын дуу, хөгжимд хэр ойр вэ?
-Би хотод төрж, өссөн. Аав, ээж минь бас хотын хүмүүс. Мөн би Америкт долоо дахь жилдээ амьдарч байгаа маань угаасаа монгол ахуйгаасаа хол хүнд улам нэрмээс болж байна. Тийм болохоор би үүнээс илүүгээр Монголоосоо холдохгүйн тулд ядаж өөрийн мэргэжлийн орчинд Монголоо илүү мэддэг байхыг хүсэж байна. Одоо бол Америкт хаа ч байсан, таксид суугаад явсан ч Монголынхоо тухай ярьж, нэг ч гэсэн эерэг мэдээлэл өгөх сөн гэж хичээдэг. Улс орондоо жил ирэх тусам хайртай болоод байгаа. Энэ мэдрэмж Монголын хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг судлахад, энэ эрдмийн ажлаар дамжуулж, далимдуулж тухайн хөгжмийн зохиолчийн бүтээлийг Америкт, цаашилбал Европт түгээх хүсэл эрмэлзэлтэй болгосон болов уу. Эрдмийн ажлаа мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлнэ. Олон хүн уншина. Тэр хэрээр монгол хөгжмийн тухай мэдээлэл улс орнуудад түгнэ. Докторын зэрэг хамгаалахдаа судалгааны ажлаа ярихын зэрэгцээ бүтээлүүдийг төгөлдөр хуурт тоглоно.
-Сонирхолтой хамгаалалт болох нь ээ.
-Уг нь тийм. Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайг өөд болсонд маш их харамсаж байна. Одоо ярьж байхад миний гарын үснүүд босоод байх шиг санагдаж байна. Би уулзаж, тухтай ярьж чадаагүйдээ биш, ид хийж бүтээх насандаа хорвоог орхисонд нь харамсаад барахгүй нь. Онгоцноос буунгуутаа шахам эмнэлэгт очсон л доо. Тэгэхэд бие нь нэлээд муу байсан. Намайг инээмсэглэж угтаад удаан харсан. “Ямар гээчийн нөхөр хаа холоос утсаар яриад, шалгаагаад байв аа” гэж бодсон байх л даа. Харж байснаа дахин инээмсэглээд толгой дохисноо “За, миний охин асуу, асуу. Ах нь чадахаараа хариулъя” гэсэн. Ердөө ганц асуултад хариулаад ядарсан. Ийм л юм болсон. Намайг хараад инээж, таатайгаар толгой дохисонд нь их баярласан. Зорьж ирсэн хамаг хэрэг минь бүтчих шиг л болсон. Ер нь би яагаад Монголынхоо аль нэгэн хөгжмийн зохиолчийн төгөлдөр хуурт зориулсан бүтээлүүдийг судалъя гэж зорьсон бэ гэхээр монгол хүний оюун ухаан, зүрх сэтгэлээс бүтсэн хөгжим дундаас өөрийгөө таних гээд, би болон бид хэн юм бэ гэдгийг мэдэх гээд байгаа юм. Энэ хүслээ Б.Шарав гуайн бүтээлүүдийг судалснаар биелүүлнэ гэж бодож байна. Яагаад гэвэл түүний хөгжим монгол.
-Тэр холоос хөгжмийн бүтээл судлахаар иржээ. Хөрөнгө санхүүг өөрөө шийдсэн үү?
-Би энэ чиглэлийн судалгаа хийхээр АНУ-ын Засгийн газраас санхүүждэг Америкийн, Монгол судлалын төвд хандсан юм. Юу хийхийг зорьж байгаагаа төсөл болгож бичээд, санхүүжилт хүсэхэд дэмжсэн. Тэргүй бол хэцүү байх байлаа. Сонирхолтой мэдээлэл хэлэхэд тус төвийн дэмжлэгээр манай улсад гадаадын 10 судлаач ирсэн. Би хөгжим судалж байгаа бол бусад нь манай улсын хууль, эдийн засаг, мусульман шашны байдлыг судлах гэх зэрэг ажлаар ирсэн. Монголчууд өөрсдийн хүчээр хийж барахгүй байгаа ажлуудын заримд ч болов тус төв санаа тавьж, судалгаанд зориулсан мөнгийг АНУ-ын Засгийн газраас гаргуулж байна. Эдийн засаг тааруу байгаа энэ цаг үед их тустай санагдсан.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ

ymar aviaastai ,uchaantai ochin be !!, buur ogoschloo, taaschdiin uran buteelden olziitei saichna erool devschuuleei. Taliigaach Scharav guia aguua uran buteelch bailaa.