ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Францын төрийн тэргүүн Эмманюэль Макроны урилгаар даваа гарагт тус улсад ажлын айлчлал хийнэ гэж Кремлийн хэвлэлийн алба мэдээлжээ.
Хоёр улсын Ерөнхийлөгч нар Францын өмнөд нутагт орших, тус улсын төрийн тэргүүний зуны өргөө Брегансон цайзад уулзана. Дэлхийн олон удирдагч очиж байсан эртний уг цайз түүхэндээ анх удаа Орос, Францын Ерөнхийлөгч нарын уулзах газар болох юм.
“ОХУ болон Францын Ерөнхийлөгч нар улс төр, худалдаа, эдийн засаг болон соёл, хүмүүнлэгийн салбар дахь Орос-Францын харилцааны өнөөгийн байдал, хэтийн төлөвийг хэлэлцэхийн сацуу, олон улсын болон бүс нутгийн тулгамдсан асуудлууд, тухайлбал, Сири, Ливи болон Украины байдлыг зохицуулах асуудлаар санал бодлоо солилцоно. Хоёр орны удирдагчид мөн Ираны цөмийн хөтөлбөрийн эргэн тойронд үүссэн асуудлыг хэлэлцэнэ” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн олон улсын асуудал хариуцсан туслах Юрий Ушаков мэдээлжээ.
Ю.Ушаковын хэлснээр, удахгүй эхлэх айлчлалыг хэвлэлийнхэнтэй уулзсанаар эхлүүлэхийг Францын талаас санал болгожээ. Үүний дараа хоёр улсын төлөөлөгчдийн баг хэлэлцээ хийх аж. Харин дараа нь хоёр улсын удирдагчид ганцаарчилсан хэлбэрээр уулзана. Уулзалтын дараа Оросын удирдагч сэтгүүлчидтэй уулзаж, тэдний асуултад хариулж магадгүйг Ю.Ушаков үгүйсгээгүй байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
