НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага Европын Холбооны санхүүжилттэй “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих” төслийн хүрээнд Дэлхийн Сав баглаа боодлын байгууллага, Монголын Сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбоо болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамтай хамтран “Хүнсний бүтээгдэхүүний сав баглаа, боодол ба брендинг-маркетинг” сэдвээр олон улсын сургалтыг 2019 оны 8-р сарын 27, 29-нд зохион байгуулна. Сургалтын зохион байгуулах талууд өнөөдөр /2019.08.20/ уулзаж санал солилцов. Уулзалтад ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, Сайдын зөвлөх Р.Жадамбаа, ХҮХБЗГ-ын дарга Т.Гантогтох тэргүүтэй албаны төлөөлөл оролцов.
НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллага нь ДСБББ-тай байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийнхээ хүрээнд Дэлхийн сав баглаа боодлын байгууллагын Дэд Ерөнхийлөгч, эксперт Соха Аталла болон Ерөнхий нарийн бичгийн дарга, эксперт Йоханес Берхмаер нарыг Монголд ажиллуулж хүнсний аюулгүй байдлын хүрээнд сав баглаа боодлыг олон улсын стандарт, шаардлагын дагуу хэрхэн үйлдвэрлэх, хэрэглэх талаар болон сав баглаа, боодол нь өөрөө брендинг, маркетингийн хэрэгсэл болох тухай нийт 6 Модуль сургалт хийх юм. Сургалтад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, ялангуяа сүү, бяслаг, мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд болон Монголын сав баглаа боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны гишүүн аж ахуйн нэгжүүдийг хамруулах юм.
Сургалтыг 2 хэсэгтэйгээр буюу 8-р сарын 27-нд Монголын Бяслаг урлаачдын холбооны гишүүн үйлдвэрлэгчдэд Фромажери кафед, харин 8-р сарын 29-нд мах, сүү болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчдэд зориулан сургалтыг ХХААХҮЯ-д зохион байгуулна.
Мэргэжилтнүүд 2019 оны 8-р сарын 20-31-нд Монголд ажиллах үеэрээ ХХААХҮЯ, мэргэжлийн холбоод, мах, сүү, бяслаг үйлдвэрлэгчид болон сав баглаа, боодол үйлдвэрлэгчидтэй биечлэн уулзаж мэргэжлийн зөвлөгөө өгнө. Мөн малчин айлд очиж Монголын уламжлалт сав баглаа, боодлын хэрэглээтэй танилцана.
Монгол улсад сав баглаа боодлын үйлдвэрлэл хэрхэн хөгжиж буй талаар болон “уламжлалт сав баглаа боодлын онцлог” сэдвээр тус яамны хөнгөн үйлдвэрийн сав баглаа боодол хариуцсан мэргэжилтэн Д.Эрдэнэтуяа илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Түүнчлэн энэ үеэр МСББҮНХ-ны хүсэлтээр ДСБББ-д албан ёсны гишүүнээр элсэх талаар хэлэлцэх юм.
ДСБББ-ын Дэд Ерөнхийлөгч хатагтай Соха Аталла нь Араб, Азийн орнуудад аж үйлдвэрийн хөгжил, сав баглаа, боодол, маркетинг, хүнсний аюулгүй байдлын асуудлаар 20 гаруй жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм. Тэрбээр Харвардын Бизнесийн Сургуульд Стратегийн маркетингийн удирдлага сэдвээр мэргэшсэн.
ДСБББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Йоханес Берхмаер нь “Сав баглаа, боодол болон хүнсний бүтээгдэхүүний түүхий эдийн нийлүүлэлтэд тавигдах чанарын хяналт” сэдвээр Австри улсын Венийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан. PACK EXPERTS нэртэй сав баглаа, боодлын зөвлөх компанийг үндэслэгч, Австрийн Стандартчлалын Хороонд сав баглаа, боодол хариуцсан аудитор, хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, сав баглаа, боодлын технологийн асуудлаар мэргэшсэн.

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна
“Бүргэдийн баяр-2026” энэ амралтын өдрүүдэд “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно
“Хөх сувд” мөсний баяр эхэллээ
2026 оныг ГБХНХЯ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлалаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Швед, Норвег улсад айлчилна
Өнгөрсөн долоо хоногт 34 хүний амь насыг аварчээ
Ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр хүчтэй салхи шуургатай байхыг анхааруулж байна
Монгол Улсад хурандаа цол олгож эхэлсний 90 жилийн ой тохиож байна
Өнөөдөр хөхөгчин гахай өдөр
Улаанбаатарт өдөртөө -11 градус хүйтэн
Төрийн албаны ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
Н.Учрал: Алдаа, оноогоо ч шударгаар дүгнэх нь эрх чөлөөний замын зөв эхлэл, зөв гараа болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлнэ
“Буйр” нуурт живсэн тээврийн хэрэгслиийг 6 метрийн гүнээс татан гаргалаа
Монгол Ардын намын Бага хурлын II хуралдаан эхэлж, долоон асуудал хэлэлцэхээр боллоо
Өнөөдөр хар бич өдөр
Өнөөдөр Монгол-Алтайн уулс болон Алтайн өвөр говиор цас орж, явган шуурга шуурна
Гуравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нэгдүгээр сард 8 улсын 95 иргэнийг улсын хилээр оруулалгүй буцаав
Өнөөдөр ихэнх нутгаар жавартай хүйтэн байна
Малчдад тэжээлийн ургамал тариалах болон өвөлжөө, хаваржааны зориулалтаар газар үнэгүй эзэмшүүлнэ
Хуурамч цахим холбоосоор нэвтэрч 22.5 сая төгрөгөө алджээ
Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг, Б.Гүрбадам нарын хамтран дуулсан “Тэмээн дээрээс на
Сар шинийн өдрүүдэд 85 удаагийн дуудлагаар ажиллаж, 195 иргэний аюулгүй байдлыг хангажээ
“Pizza Hut”-ийн нэрийг ашигласан хуурамч линкээр 32 сая төгрөгийн цахим залилан үйлджээ
Үхэр, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр
Зургаан байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг хүчингүй болголоо
Ирэх сарын 1-ний өдрөөс сайжруулсан түлшийг зөвхөн Хотула апп, иргэний үнэмлэхээр олгоно
Цаг агаарын мэдээлэлд үндэслэн аюулгүй байдлаа хангахыг зөвлөж байна
Мөсөн дээгүүр явганаар болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна
Өнөөдөр цагаан морь өдөр
Засгийн газар хуралдаж байна
“Оюутан цэрэг” хөтөлбөрийн бүртгэл ирэх сарын 1-нээс 10-ыг дуустал үргэлжилнэ
Таван жилийн үндсэн чиглэлд бодлогын найман чиглэл, 512 шалгуур үзүүлэлтийг тодорхойллоо
