Гадаад харилцааны яам, Гадаадын иргэн, харьяатын газар, БНСУ-ын Элчин сайдын яамны хамтарсан хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Тус хэвлэлийн хурлаар БНСУ-д зорчих визний журамд орсон өөрчлөлтүүдийн талаар танилцуулсан бөгөөд хэвлэлийн хуралд Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг, Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д. Мөрөн, БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны консул, 1-р нарийн бичгийн дарга ноён Кил Кан Муг нар оролцов.
БНСУ-д зорчих визний журамд хэд хэдэн томоохон өөрчлөлтүүд орсон байна. Тухайлбал, БНСУ-ын виз мэдүүлэхэд шаардагддаг 5 сая төгрөгийн барьцаа байршуулах шаардлагыг ирэх есдүгээр сарын 2-ноос эхлэн цуцлахаар болсон бол есдүгээр сарын 16-наас эхлэн хууль бусаар оршин суух болон хөдөлмөр эрхлэх магадлал багатай виз мэдүүлэгчийн материалыг шалгах хугацааг хуучин 90 хоног байсныг өөрчилж 14 хоногийн дотор шийдвэрлэхээр болсон байна. Мөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж буй Монгол иргэд гэр бүл /эхнэр, нөхөр/-ээ урих тохиолдолд мөнгөн барьцаа шаардахгүйгээр, сүүлийн 6 сарын хугацаанд гэр бүлдээ шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хуулгыг визийн материалд хавсарган өгч, виз хүсэх боломжтой болсон байна.
Дээрх визийн шаардлагыг хөнгөвчилсөн өөрчлөлтүүд нь хоёр улсын Засгийн газар болон Цагаачлал, шилжилт хөдөлгөөний байгууллагуудын олон удаагийн уулзалт, яриа хэлэлцээр, хамтын ажиллагааны үр дүнд хэрэгжихээр болж байна.
Хоёр орны ижил чиг үүргийн байгууллага болох Монгол Улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газар болон БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албадын хооронд хамтран ажиллах Санамж бичгийг 2007 онд байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, зорчих нөхцлийг хялбаршуулах чиглэлээр идэвхитэй хамтран ажиллаж байна. Түүнчлэн Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөнгийн урилгаар БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, шилжилт хөдөлгөөний албаны дарга ноён Ча Гюү Гын тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-22-ны өдрүүдэд Монгол Улсад удирдлагын түвшиний албан айлчлал хийсэн бөгөөд визийн журамд дээрх өөрчлөлт ороход томоохон түлхэц үзүүлсэн үр дүнтэй айлчлал болсон юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
