Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийн хичээлийн идэвх, сургалтын чанарын судалгаанаас үүдэлтэйгээр үдийн цай хөтөлбөрийг 2006 оноос эхлэн журамлан хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Үүнээс үүдээд олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон нийтийн сонорт үдийн цай анхаарал татах болсон гэхэд болно.Үүний дараагаар 2009 оноос эхлэн төр цэцэрлэгийн хүүхдүүдийн хоолны мөнгийг хариуцахаар болсон. Тухайн үед хүүхдүүдийн хоолны мөнгийг хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан 2012 оноос эхлэн 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650 төгрөг, 24 цагаар ажилладаг цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөгөөр болгон нэмэгдүүлсэн байдаг.
Эцэг эхчүүдийн зүгээс цэцэрлэгт өгч байгаа үдийн цайнд хүүхдүүд хоолшихгүй байгаа болон хоолны мөнгийг бүтнээр хувьчлах, мөн үдийн цайндаа ямар бүтээгдэзхүүн хэрэглэж байгаа талаарх мэдээлэл хомс байгаа талаар гомдол гаргасаар ирсэн. Өнөөдрийн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг 2012 оныхтой харьцуулахад хэтэрхий зөрүүтэй. 2012 онд 1 дүгээр зэргийн 1 килограммын гурил 960 төгрөг байсан бол 2019 оны байдлаар 1200, үхрийн мах 2012 онд 7200 байсан бол 2019 онд 10.000 болж өөрчлөгдсөн байна.
Үнэ дагаж чанар гэх хэрэгжиж Монгол улсад модерн хэлбэрт ороод удах болсныг анхаарах хэрэгтэй.Үүнээс үүдээд үнэ хямд байх тусмаа чанар муутай стандартын шаардлага хангахгүй хүнсний бүтээгдэхүүнээр өдөр бүр цэцэрлэгийн хүүхдүүдийг хооллож байгаа гэдэгт эргэлзэх шаардлагагүй.Ялангуяа ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн сургуулийн эрхлэгч багш нарын талаарх хяналт сул байдгаас үүдэн үдийн цай хөтөлбөрөөр улсын тодотголтой цэцэрлэгийн эрхлэгч багш нарт хувь өгвөл ямар ч үйлдвэрийн хэний ч хамаагүй бүтээгдэхүүнийг сургуульдаа нийлүүлж хүүхдүүдэд өгдөг байна. Үүнийг батлах нотолгоотой кэйс хүртэл байна.

Тэгвэл энэ мэт хүүхдүүдийн эрүүл мэндээр тоглосон асуудлыг багш хүн хэрэгжүүлж байна гэвэл та итгэх үү?… Та үүнд эргэлзэх хэрэггүй. Олон улсад хэрэгжиж байгаа стандарт болоод Монгол улсын хөрсөн дээр хэрэгжиж байгаа үйлдвэрийн зохистой дадал, (GMP) эрүүл ахуйн зохистой дадал (GHP) чухам хаана хэрэгжиж байна. Манай улсын хувьд шошго сав баглаа боодлоо хүртэл журамласан. Энэ нь буух эзэн буцах хаягтайг нотолж байдаг.
Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ түүнийг хяналтыг сайжруулах эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүйн улмаас Монгол улсын 2 настай иргэнээс авахуулаад эрхээ зөрчүүлж байна. Хэн нэгний хэтэвчний шуналаас үүдэж улсын цэцэрлэг, сургуулиудад нэгэн төрлийн бизнес цэцэглэж байгааг холбогдох байгууллагууд судлан тогтоож шийдвэрлэн, цэгцлэх цаг нэгэнт болсон байна.
Эх сурвалж: shuurhai.mn

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
