Энэ үдэш монголчууд, ялангуяа ахмад, дунд үеийнхэн маань олон жил сонсож ижил дасал болсон орос дууны цангаагаа танхим дүүрэн нижгэнэсэн алга ташилтаар ёстой л нэг тайлах шиг болов. “Калинка”, “Славян бүсгүй”, “Катюша”… гээд л бидний сайн мэдэх алдарт дуунууд эгшиглэнгүүт сэтгэл хөдөлсөн үзэгчид ам амандаа аяархан дуулж, хөгжмийн хэмнэлээр алга ташин, халуун дотно хүлээн авч байлаа.
Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойн цуврал арга хэмжээний хүрээнд А.В.Александровын нэрэмжит ОХУ-ын зэвсэгт хүчний дуу-бүжгийн эрдмийн чуулгын концерт наймдугаар сарын 27-ны орой Соёлын төв өргөөнд болж ахмад дайчид, албаны хүмүүс үзэж сонирхсон юм. Александровын чуулга айлчлан тоглосон орон болгоныхоо дуу хуураар урын сангаа баяжуулдаг ёсоороо энэ удаагийн тоглолтонд Монгол Улсын Төрийн дууллыг ёслол төгөлдөр дуулж үзэгч олондоо хүндэтгэл үзүүлэв. Тус чуулгын гоцлол дуучдын цуцашгүй хоолой, цэрэг-эх орны сэдэвт ая дууны төгс найруулгыг тэр бүхэнтэй зохирон нийцсэн, жинхэнэ орос өнгө төрхтэй арын фон, түүхэн гэрэл зураг болон уран зургууд чимэглэж байв.
Гурван жилийн өмнө тус чуулгын уран бүтээлчид Сирид аялан тоглолтоор явж байгаад онгоцны ослоор амь үрэгдсэн тул чуулга шинэ бүрэлдэхүүнээрээ Монголд тоглолт хийж байгаа билээ. Сирийн аялан тоглолтоос чөлөө авснаар осолд оролгүй үлдсэн, нарийн цээл хоолойгоор “Калинка”-г дуулсаар “Мистер Калинка” хэмээн алдаршсан гоцлол дуучин, ОХУ-ын ардын жүжигчин Вадим Петрович Ананьев энэ тоглолтонд оролцож, монголчуудад зориулан “Калинка”-гаа дуулсан юм.
Ер гаруй жилийн түүхтэй (1928 онд байгуулагдсан) энэ чуулгыг үндэслэн байгуулагч нь ЗХУ-ын Төрийн дууллын аяыг зохиосон хөгжмийн зохиолч, найрал дууны удирдаач, ЗСБНХУ-ын ардын жүжигчин, хошууч генерал Александр Васильевич Александров юм. Тэрбээр 18 жилийн турш чуулгаа удирдсан тул уг чуулгыг түүний нэрэмжит болгожээ. Нийт 120 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, дэлхийд алдартай тус чуулга өндөр хөгжилтэй орнуудын урилгаар 70 гаруй улсад аялан тоглосон бөгөөд манай оронд анх удаа тоглолт хийж буй нь энэ юм.
Энэ гайхамшигт чуулгын дэлхийн шилдэг найрал дуугаар тэмдэглэгдсэн эрэгтэйчүүдийн найрал дуу, мандолин, балалайка зэрэг ардын уламжлалт утсан хөгжим, баян хуур оролцсон найрал хөгжмийн амьд хөг аялгууг сонсож, жинхэнэ орос ардын хээ хуар солонгорсон цоглог бүжгийг үзэх завшааныг хүмүүс бүү алдаасай. Монголд хоёрхон удаа л тоглох бөгөөд өнөө орой 20:00 цагт Д.Сүхбаатарын талбайд болох нээлттэй концертыг үзэж, намрын нэг үдэш ч болов сэтгэлийн цэнгэл эдлээсэй.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
