МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТЭНД ЕРӨНХИЙ САЙД УХНААГИЙН ХҮРЭЛСҮХИЙН ХЭЛСЭН ҮГ
Эрхэм хүндэт зочид, эрдэмтэн, профессор багш нар, хөгжмийн урлагийн үе үеийн зүтгэлтнүүд, оюутан, сурагчид Та бүхэнд болон Монгол Улсын өнцөг булан бүрд хичээлийн шинэ жилийн нээлт- эрдмийн баяраа тэмдэглэж байгаа хүүхэд багачууд, оюутан, сурагчид, эцэг, эхчүүд, эрдэмтэн багш, ажилтан, төгсөгчид Та бүхэнд баярын мэнд хүргэн мэндчилье.
Манай орны авьяаслаг бяцхан хүүхдүүд, оюутан, сурагчдын хичээлийн шинэ жилийн нээлт-эрдмийн баярт хүрэлцэн ирсэн Монгол Улсад сууж буй Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, олон улсын байгууллагын төлөөлөгчид Та бүхэнд Монгол Улсын Засгийн Газрын өмнөөс гүн талархал илэрхийлье.
Монголын орчин цагийн мэргэжлийн урлагийн үндэс суурь, тулах багана болсон Монгол Улсын Консерватори 82 жилийн түүхэн хугацаанд Бөмбөгөр ногоон театраас Үндэсний урлагийн их театр, Улсын драмын театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Улсын филармони, Морин хуурын чуулга зэрэг төв орон нутгийн театр чуулгуудын үе үеийн алдар цуутнуудыг төрүүлэн гаргаж, мэргэжлийн уран бүтээлчдийн 70-90 хувийг бүрдүүлж, ард түмнээ соёлжуулан гэгээрүүлэх үйлсэд онцгой үүрэг гүйцэтгэж буйг цохон тэмдэглэе.
Өнөөдөр танай сургуулийн 8-р ангийн сурагч Х.Хүслэн, 4-р ангийн сурагч О.Нандин, Б. Энхриймаа, 3-р ангийн сурагч П.Цэцэн нарын олон арван авьяаслаг сурагчид болон оюутан, багш, төгсөгчид олон улсын мэргэжлийн уралдаан тэмцээнүүдэд манлайлан тэргүүлж, АНУ-ын Жон Кеннедийн төв-Мянганы тайз, Дэлхийн Хөгжмийн төв, Карнеги холл, НҮБ-ын танхим, Австрийн Венийн концертын танхим, Английн Хатан хааны Букингэмын ордон, Францын “De La Ville” театр, ЮНЕСКО-гийн концертын танхим, Италийн La scala, Бээжингийн Сувдан театр, Москвагийн Их театр, Японы Сантори холл, БНСУ-ын Хааны ордон зэрэг дэлхийн алдартай ордон театруудад урилгаар тоглож, МУГЖ Алтанхуяг дэлхийн шилдэг 8 бүжигчний амжилтыг эзэмшиж, МУГЖ Анужин “Коrean International balle competition-2018” уралдааны тэргүүн байр, Тэмүүжин “Asian Beat 2011 Grand final in Seoul” уралдааны Гранпри-Best Vocalist, “The III Delphic Games-2009 JEJU” Дэлхийн урлагийн олимпоос Алтан медаль, Ч. Бадрал 2017 онд Австрийн “Competezione dell’opera” уралдаанд I байр, 2018 онд Будапештийн “Eva Marton”-ий нэрэмжит уралдаанд I байр, циркийн урлагаар БНХАУ-ын “Ухань-2018” олон улсын циркчдийн уралдаанаас банзнаас үсрэх төрлөөр Алтан медаль хүртсэнээс гадна тус сургуулийн төгсөгчид “дэлхийн 8 рекорд трюк”-ыг эзэмшиж, багш Б.Бат-Эрдэнэ П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдааны шилдэг концертмейстерээр шалгарсан онцгой амжилтаар Монгол улсынхаа нэрийг өндөрт өргөж яваад Засгийн газрын тэргүүний хувьд сэтгэл нэн хангалуун байна.
Урлагийн сургуулиас Хөгжим бүжгийн сургууль хүртэл 80 гаруй жил урлагийн нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэсэн тус сургуулийн туршлага, чадавх дээр үндэслэн олон улсын жишгээр хөгжмийн дээд боловсрол олгох Консерватори байгуулсан бөгөөд П.И.Чайковскийн нэрэмжит Москвагийн консерватори, Санкт-Петербургийн консерватори, Бээжингийн төв консерватори, Шанхайн консерватори, Итали, Герман зэрэг олон улсын консерватори, хөгжмийн их, дээд сургуулиудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж байгаа нь Монголын хөгжмийн мэргэжлийн сургуулийн дэг олон улсын түвшинд хүрч, дэлхийн хөгжмийн урлагийн хөгжлийн түүхэнд өөрийн гэсэн жинтэй байр суурийг эзэлнэ гэдэгт итгэлтэй байна.
Конссерватори болсноор гадаадын улс орнуудад өндөр зардлаар суралцдаг сонгодог хөгжим, үлээвэр, цохивор хөгжим, хөгжмийн онол, хөгжмийн зохиолч, удирдаач, сонгодог бүжигчин зэрэг нарийн эх орондоо суралцах өргөн боломж нээгдэж байна.
Монгол Улсын Засгийн газраас соёл, урлагийг хөгжүүлэх, ард түмнийхээ урлагийн боловсролыг дээшлүүлэх, соён гэгээрүүлэх зорилт тавин олон улсын жишигт нийцсэн театр чуулга, музей, аялал жуулчлалын цогцолборыг барьж байгуулах шийдвэр гарган ажиллаж байна.
Дээрх зорилтын хэрэгжүүлэхэд соёл, урлагийн мэргэжлийн уран бүтээлчдийг бэлтгэж буй танай хамт олны үүрэг оролцоо чухал шүү.
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан Хөгжмийн их сургууль байгуулж, орчин үеийн стандартад нийцсэн сургалтын орчныг бий болгон мэргэжлийн хөгжмийн зэмсэг, техник тоног төхөөрөмжөөр хангах асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх болно.
Танай хамт олон Монгол Улсын соёл, урлагийг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, өөрийн сургуулиа дэлхийн болон Азийн түвшинд тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн их сургуулийн түвшинд амжилттай хүргэж чадна гэдэгт итгэж байна.
Та бүхэн хичээлийн шинэ жилдээ улам их амжилт гаргаж, ард түмнээ соён гэгээрүүлэх, нийгмээ амар тайван, иргэдээ аз жаргал дүүрэн байлгах их үйлс нь дэлгэрэх болтугай.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
