Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг явуулах тухай” 150 дугаар тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2019 оны 46 дугаар захирамжийг үндэслэн Баян-Өлгий аймагт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Улсын үзлэгийн нээлтийг хийлээ.
Баян-Өлгий аймагт ажиллах Улсын үзлэгийн Төв комиссын ажлын хэсгийн ахлагчаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, Төв комиссын орлогч дарга Г.Билгүүн, Архивын ерөнхий газрын дарга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын Улсын ерөнхий байцаагч С.Энхбаатар, Үндэсний төв архивын захирал Т.Сайнжаргал, Төрийн албаны зөвлөлийн Захиргаа удирдлагын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, референт Э.Эрдэнэхишиг, АЕГ-ын Мэдээллийн технологийн хэлтсийн мэргэжилтэн Т.Түвшинтөгс нар ажиллаж байна.


Улсын үзлэг нь Төрийн байгууллагуудын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагааны түвшинг тогтоож, дүгнэлт хийх, түүний үндсэн дээр цаашид авах арга хэмжээний чиглэлийг тодорхойлоход чиглэгддэг.
Баян-Өлгий аймгийн салбар комисс Төв комиссоос өгсөн үүрэг даалгавар, чиглэлийн дагуу Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны А/341 дүгээр захирамжийн дагуу төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн урьдчилсан үзлэгийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдрүүдэд аймгийн Засаг Даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагууд болон төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, сумын төсөвт байгууллагууд нийт 156 байгууллагыг үзлэгт хамруулсан байна.
Төв комиссын ажлын хэсэг удирдамжийн дагуу Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Онцгой байдлын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газруудад үзлэг явуулж байна.
Үзлэгээр архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад гарч байгаа ажлын ололт, дутагдлыг үнэлэхээс гадна илэрсэн зөрчил, алдаа дутагдлыг засч арилгуулах, мэргэжил арга зүйн заавар, зөвлөгөөгөөр хангаж, архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтын явц байдлыг тогтоож дүгнэхээр ажиллаж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
