Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга”-ыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцууллаа.
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 86 дугаар тогтоолоор оршуулгын үйлчилгээтэй холбоотой хэд хэдэн журмыг нэгтгэж “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журам”-ыг баталсан байдаг. Уг журмаар тулгамдсан асуудлыг шийдэхээр тусгасан боловч Хууль зүйн яамны мэдээллийн санд бүртгүүлээгүйгээс эрх зүйн чадамжгүй болсон, хариуцлагын тогтолцоо сул, журмын зарим заалт ерөнхий утга агуулгатай, журмыг дагаж мөрдөхгүйгээр шарил ил тавьж, зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн иргэн, аж ахуйн нэгжийг хянах боломжгүй болсон, оршуулгын үйлчилгээ эрхэлдэг компаниудад тавигдах шаардлага байхгүй, шашны байгууллагууд талийгаачийн алтан савыг нээхдээ ихэнх тохиолдолд газарт оршуулах чиглэлийг хэлж байгаа нь газрын оршуулга нэмэгдсэн, сүүлийн жилүүдэд оршуулгын компаниуд нэмэгдэж, оршуулгын үйлчилгээг бизнес болох хандлага нэмэгдсэн зэрэг дутагдалтай талууд их байгаа юм.
2017 оны статистикаар Монгол улсын хэмжээнд 17482 иргэн нас барснаас нийслэлд 7605 иргэн нас барсан. Энэ нь Улсын хэмжээний нас баралтын 43.8 хувийг эзэлж байна. Нэг иргэнийг дунджаар 6 мкв талбайд оршуулдаг гэж үзвэл 2017 оршуулгын газар 3.5 га газраар тэлсэн байна. Нийслэлийн нутаг дэвсгэрт нийт 758.5 га талбайд оршуулгын газар байгаа бөгөөд үүнээс 524.5 га газар нь зөвшөөрөгдсөн, 176.5 га талбай нь албан ёсоор хаагдсан, 57.5 га талбайд зөвшөөрөлгүй оршуулга хийгдэж байна. Үүнээс гадна Төв аймгийн нутаг дэвсгэрт хотын баруун зүүн талд хоёр байршилд нийт 140 га талбайд оршуулгын газар ажиллаж байна.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас шинэчлэн боловсруулсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт оршуулгын үйл ажиллагаа зохион байгуулах журмын төсөл” батлагдсанаар
- Оршуулгын үйл ажиллагаа эрхлэх зохицуулалт энэхүү журмаар, газар эзэмших үйл ажиллагаа Газрын тухай хуульд зааснаар зохион байгуулагдна.
- Оршуулгын үйлчилгээ эрхэлдэг болон шинээр хүсэлт илэрхийлсэн иргэн, хуулийн этгээд, хотын захиргааны хоорондох харилцаа, хүлээх эрх үүрэг, хариуцлага тодорхой болно.
- Сүүлийн үед иргэдээс 70 давхар болон Нарангийн энгэр зэрэг хуучны оршуулгын газруудад оршуулсан талийгаачаа олохгүй байна, яг хаана оршуулсан талаар мэдээлэл архивд байдаг уу? Олж өгөх боломжтой юу? гэх зэргээр олон асуулт ирж байна. Иймд оршуулсан талийгаачийн шарил бүрийн газар зүйн координат, мэдээллийг оршуулгын үйлчилгээг эрхэлдэг компани бүр бүрдүүлж, иргэд талийгаачийн мэдээллийг авах боломжтой болно.
- Зөвшөөрөлгүй газар оршуулга хийсэн бол тухайн талийгаачийн ар гэрийнхнээс зөвшөөрөл авахгүйгээр талийгаачийн шарилыг нүүлгэн шилжүүлэх, чандарлах арга хэмжээ авдаг болно.
- Өрхийн дундаж орлого нь өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаагаар бага хэрэглээтэй өрх гэж тогтоогдсон нэн ядуу, ганц бие харах хандах хүнгүй, 0-14 насны 3-аас доошгүй хүүхэдтэй өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй талийгаачийн оршуулгын үйлчилгээний зардлыг 50-аас доошгүй хувиар хөнгөлөх боломжтой болно.
- Шарилын хөшөөний хэмжээг 50см х 80см–ээс ихгүй байхаар хязгаарласнаар байгалийн чулууны нөөцийг хэмнэх, оршуулгын үйлчилгээний үнэ тарифын хэлбэлзлийг багасаж, шарилын хөшөөний хэмжээ нэгэн жигд болон, ялгавартай байдлыг багасгана.
- Оршуулгын үйл ажиллагаанд бизнес, орлого хөөсөн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа багасаж, байгальд ээлтэй чандарлах үйл ажиллагаанд чиглэсэн оршуулгын үйлчилгээнүүд нэмэгдэнэ. Мөн бурхан шашны байгууллагын хандлага өөрчлөгдөж, нийслэлийн эргэн тойрны зөвшөөрөлгүй оршуулгын газрын хэмжээ буурч, орон нутгийн хяналт, зохицуулалт тодорхой болж, тодорхой үр дүнд хүрнэ хэмээн төлөвлөсөн байна.
Тус журмын төсөлд зөвлөлийн гишүүдийн саналыг тусган нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн Хуралд өргөн барихаар болов.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
