Замын цагдаагийн уулзварын гүүрэн гарцын үндсэн хэсгийг нээх нээлтийн ажиллагаа /2019.09.16/ боллоо. Нээлтийн ёслолд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан болон бусад албаны хүмүүс оролцлоо. Тус гүүрэн гарцын барилгын ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын “20 дугаар товчоо” групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм. Гүүрэн гарц нь дөрвөн эгнээ, 477 метр урт, 16.5 метр өргөн зорчих хэсэгтэй бөгөөд гэрэлтүүлэг, ус зайлуулах байгууламжтай юм.
Замын нээлтийн үеэр Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээс цөөн зүйл тодрууллаа.
-Замын ажлыг хэзээ 100 хувь дуусгах вэ?
-Нийслэл хотод 500 мянган машин явж байгаа шүү дээ. Хотын замын инженерийн шугам сүлжээ 1100 км хатуу хучилттай замтай. Манай 477 м урт гүүр өнөөдөр ашиглалтад орж хөдөлгөөнийг нь нээж байна. Гэхдээ бид 100 хувь дуусгаагүй. Энэ оны сүүл гэхэд бүрэн дуусгана гэсэн төлөвлөгөөтэй байна.
-Та бүхэн тооцоо судалгаа хийж үзсэн байх. Гүүр ашиглалтад ороод түгжрэл хэр буурах бол?
-А,В,С гэсэн гурван рамнаас бүрдсэн зам. Сошиалаар ямар зураг яваад байсныг мэдэхгүй. Анхны зураг төсөлдөө гурван рамтай зам л хийгдэхээр байсан. Энэ зам ашиглалтад орсноор замын түгжрэл тухайн хэсэгтээ 20-30 орчим хувиар хангалттай буурна. Гэхдээ иргэддээ анхааруулж хэлэхэд 477 метр урт гүүрэн дээгүүр явган зорчигчид зорчихгүй шүү гэдгийг анхааруулж хэлэх хэрэгтэй.
-Явган зорчигчдод зориулсан гарц шийдэх үү?
-Явган замыг бид энэ оны сүүлээр гүүрний доогуур хийхээр төлөвлөчихсөн байгаа. Явган хүний зам, дугуйн зам, гэрэлтүүлэг, ногоон байгууламж гэх мэтчилэн бүрэн комплексоор нь энэ бүтээн байгуулалтыг шийдээд явж байна. Технологийн горим болон чанар стандартын талд ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг хариуцлагатай хэлэх байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудын амар мэндийг айлтган золгов
Энэ сарын 20-оос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг анхааруулж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Есөн хөлт цагаан туганд хүндэтгэл үзүүлж, Төрийн золголт хийв
Очирдара шүтээнд мандал өргөж, төр түмний буян заяаг даатгалаа
Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн сар шинийн мэндчилгээ
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Ардын багш Д.Сэрээтэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Сар шинийн баяраар Урт цагааны далд зогсоолоор иргэд үнэ төлбөргүй үйлчлүүлнэ
Сар шинийн өдрүүдэд инженер хангамжийн болон нутгийн захиргааны 12 байгууллага бэлэн байдалд ажиллана
Сар шинийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулж байна
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд 97 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 15 иргэний амь насыг аварчээ
Өнөөдөр цагаагчин тахиа өдөр
Өнөөдөр шар морь өдөр
Улаанбаатарт өдөртөө -7 градус хүйтэн
Он гарсаар мөс цөмөрсөн 8 тохиолдол бүртгэгдлээ
УИХ-ын дарга Н.Учрал “Монгол-Оросын бизнес форум”-ыг нээж, үг хэлэв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин могой өдөр
Аймаг, цэргийн харцага, начингуудын барилдаанд аймгийн харцага Б.Ренчинжүгдэр түрүүллээ
Иргэдийг мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа
Бүгд Найрамдах Бангладеш Улсын иргэд хуурамч визийн зөвшөөрөл ашиглан улсын хил нэвтрэхийг завдав
