Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д Төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Бихар мужийн Бодь Гаяа хотод байх Монгол хийдэд зочиллоо.
Өдгөө Бодь Гаяад бурхны шашны олон улс орны сүм байдаг дотор Гандан хүрээний гол бэлгэдэл болох Өндөр гэгээний Батцагаан дуганы нэршилтэй Монгол хийд 2017 оны нэгдүгээр сараас нээгдсэн юм.
Төрийн тэргүүнийг тус хийдэд хүрэлцэн очих үед Монголын бурхан шашинтны Гандантэгчэнлин хийдийн тэргүүн Их хамба лам, гавж Д.Чойжамц угтаж, Монгол хийдийн олон эргэлчид, мөргөлчдийн өмнө үүдээ нээж, өдөр тутам үйл ажиллагаа явуулж байгаа талаар танилцууллаа.
Монгол хийд нь дэлхийн 510 сая буддистын хамгийн дагшин мөргөлийн нэгд тооцогдох Бодь мод, Их бодь суврагаас 1 км-ын зайтай оршдог бөгөөд Дээрхийн гэгээнтэн 2017 онд хүрэлцэн очсоноор хийдийг албан ёсоор нээж байжээ.
Монгол хийдтэй танилцсаны дараа Төрийн тэргүүн ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад багтдаг Махабоди сүм болон Цогт Наландарын их сургуулийн туурийг үзэж сонирхсон юм.
Бодь Гаяа хотод байх буддизмын төдийгүй хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том боловсролын төв гэгдэж байсан Цогт Наландарын их сургуульд буддизмын гүн ухаан төдийгүй одон орон судлал, анагаах ухаан, математик зэрэг олон салбарын мэдлэг олгодог сургалт явуулдаг байжээ.
Тус туурийг ЮНЕСКО-гийн соёлын өвд 2016 онд бүртгэсэн байна. Харин Махбоди сүм 2002 онд бүртгэгдсэн бөгөөд энэ газарт Сидхарта Гаутама Будда болж гэгээрсэн гэдгээрээ алдартай юм. Сүмийн баруун талд Бодь мод болон түүний гэгээрлийн хутгийг олтол босохгүй хэмээн хатуу тангараг тавин сууж байсан улаан чулуу байдаг аж.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга соёлын өвүүдтэй танилцах үеэрээ хадгалалт, хамгаалалтын асуудлаар холбогдох хүмүүстэй санал бодлоо солилцлоо.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
