Нийслэлийн Баянзүрх дүүргийн төр, захиргааны байгууллагуудын удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болж байгаа билээ. Зөвлөгөөнд дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад, Засаг даргын Тамгын газрын хэлтсүүд, Нийтлэг үйлчилгээний газрын удирдлагууд болон хороодын Засаг дарга нар оролцсон юм.
Зөвлөгөөний эхэнд дүүргийн Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ж.Батжавхлан өнгөрсөн шуурхайн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулсан бол дүүрэг дэх Цагдаагийн газар ,Мэргэжлийн хяналтын хэлтэс болон Онцгой байдлын хэлтсээс гэмт хэрэг, зөрчлийн болон урьдчилан сэргийлэх ажлын 14 хоногийн биелэлт, тайлан мэдээг хүргэлээ.
Зөвлөгөөний төгсгөлд Засаг дарга Т.Баясах Нийслэлийн шуурхай удирдлага зохицуулалтын төвд ирсэн Баянзүрх дүүрэгтэй холбоотой гомдол, саналуудыг шийдвэрлэж ажиллахыг Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэст, хороодын нутаг дэвсгэрт байгаа Нийтийн байрны судалгааг гаргахыг Засаг дарга нарт, Хараа хяналтгүй хүүхдүүдийн мэдээлэл, судалгааг гаргахыг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэст үүрэг болголоо. Мөн энэ хичээлийн жилд барилгын болон засварын ажил нь дуусаагүй, ашиглалтад ороогүй байгаа сургууль, цэцэрлэгийн судалгааг гаргахыг Боловсролын хэлтэст, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад Мансууруулах бодис түүний хор уршгаас урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулахыг дүүрэг дэх Цагдаагийн газарт, Байгууллага бүр цахим хуудас хөтлөн, мэдээ мэдээллээ шинэчилж ажиллахыг дэргэдэх хэлтэс, албадын дарга нарт тус тус үүрэг болголоо хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
Мансууруулах бодис түүний хор уршгаас урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгов
2019 оны 09-р сарын 23 өдөр, 18 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
