Томилолт-Булган аймаг/2019.09.23/
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Булган аймагт албан томилолттой ажиллаж байна. Ерөнхий сайдыг нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчид, иргэд төв талбайдаа угтлаа. Тэрбээр томилолтынхоо эхэнд Булган аймгийн иргэдтэй уулзалт хийв. Уулзалтад ХНХ-ын сайд С.Чинзориг, ЭМ-ийн сайд Сарангэрэл, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ СЯ-ны ТНБД С.Наранцогт, болон бусад албаны хүмүүс байлцав.
Булган аймгийн засаг дарга З.Батзориг ЗДТГ-аас явуулж буй үйл ажиллагааныхаа талаар танилцуулга хийсний дараа Ерөнхий сайд Засгийн газраас баримталж буй бодлого, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, тавьж буй зорилтынхоо талаар мэдээлэл өгөв. Нутгийн иргэд саналаа хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Мөн орон нутагт тулгамдсан зарим асуудлыг Засгийн газрын гишүүд газар дээр нь шийдвэрлэлээ.
Иргэдийн хувьд ажлын байр нэмэгдүүлэх, цалин, тэтгэврийг өсгөх шаардлага тавив. Энэ тухайд 2020 онд инфляцийн төвшинтэй уялдуулж цалин, тэтгэврийг нэмэх талаар шийдвэр гаргана. Харин татварын багц хууль шинэчлэгдсэн, үүн дээр үйлдвэрүүдийг дэмжин ажилласнаар, ажлын байр нэмэгдэнэ хэмээн тооцоолж буйгаа Ерөнхий сайд хэлэв.
Иргэд хүнс, нефть, цахилгаанаа дотоодоосоо хангаж, боловсруулах үйлдвэрүүдийг байгуулахаар ажиллаж байгаа Засгийн газрын бодлогыг талархан хүлээн авч байгаагаа илэрхийллээ.
Мөн хууль бус уул уурхайн үйл ажиллагааг зогсоож, цэгцлэх арга хэмжээ авч, нийгэмд шударга ёсыг тогтоож, тэгш байдлыг бий болгох эхлэл тавьж буйг дэмжиж байна, тууштай үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна гэсэн юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.







Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
