Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн маргаашийн /2019.10.03-ны өдөр/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар Нийслэлийн баримтлах бодлогын баримт бичиг, түүнийг дагалдан гарах Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцэнэ.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Төр, хувийн хэвшлийн түншлэл (ТХХТ)-ийн талаар төрөөс баримтлах бодлогын хүрээнд нийслэлийн хэмжээнд баримтлах бодлого, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ), Нийслэлийн Засаг даргаас тэргүүлэх ач холбогдолтойд тооцсон хөгжлийн төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд төр, хувийн хэвшил хамтран ажиллах нөхцөл боломжийг бий болгох зорилгоор энэхүү журмын төслийг анх удаа боловсруулж байгаагаараа онцлог юм.
Энэхүү журам хэрэгжсэнээр:
- – Дэд бүтэц, нийгмийн үйлчилгээ болон бусад салбарт хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нийслэлийн хөгжлийн бодлоготой уялдуулж татах;
- – Хувийн хэвшлийн оролцоотойгоор нийслэлийн иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлэх;
- – Нийслэлийн эдийн засгийн хөгжилд хувийн хэвшлийн оруулах оролцоог нэмэгдүүлж, төсвийн ачааллыг бууруулах, төрийн үйлчилгээний зардлыг бууруулж нийслэлийн төсвийн үр ашгийг дээшлүүлэх;
- – Хувийн хэвшлийн оролцоотойгоор технологийн дэвшил, олон улсын туршлага, инновацийн ололт, менежментийн сайн арга барил, туршлагыг төрийн үйлчилгээний салбарт нэвтрүүлэх, энэ талын санал, санаачилгыг дэмжих бололцоо бүрдэх юм.
Мөн Нийслэлийн хэмжээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд аливаа төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ:
- – Ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээ (барилга угсралтын гэрээ, түлхүүр гардуулах гэрээ, хувьчлал ба зохицуулалт, тусгай зөвшөөрөл олголт ба зохицуулалт гэх мэт) ;
- – Менежмент буюу удирдах үйл ажиллагааг гэрээгээр гүйцэтгэх;
- – Түрээсийн гэрээ;
- – Хамтарсан төслийн нэгж /компани/ байгуулан хэрэгжүүлэх;
- – Бусад гэх зэрэг хэлбэрээр зохион байгуулахаар төсөлд тусгагдсан байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төслийг Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх болсонтой холбогдуулан иргэд аж ахуйн нэгж, хувийн хэвшлийнхэнээс тухайн төсөлд оруулах тодорхой саналыг цахим хэлбэрээр болон утсаар хүлээн авч, зөв оновчтой санал санаачлагыг журмын төсөлд тусган ажиллах юм.
Иймд хувийн хэвшлийнхэн, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид Та бүхэн фэйсбүүк дэх https://www.facebook.com/Officialnews.UB/inbox/ хуудас болон zolzaya.ulaanbaatar@gmail.com мэйл хаяг, 11-323304 утсаар холбоо барьж, Төр хувийн хэвшлийн түншлэлээр Нийслэлд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх журмын төсөлд оруулах саналаа илгээнэ үү.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
