Хонгконгод үргэлжилж буй эцэргүүцлийн жагсаал, цуглаан улам бүр хүчирхийллийн шинжтэй болж, цагдаагийн албан хаагчдад халдах, галдан шатаах, шатамхай шингэн бүхий шил шидэх, эвдэн сүйтгэх, хувийн өмчид халдах, метроны буудлууд болон тэдгээрт ажиллагсад руу дайрах, жирийн иргэд болон эцэргүүцлийн хөдөлгөөнийг үл таашааж буй иргэд руу халдах явдал гаарсаар байгаа тул БНХАУ-ын ЗЗОБ Хонконгод “Нүүрээ халхлахыг хориглох журам”-ыг 2019 оны 10 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болжээ.
Уг журмын дагуу дараах нөхцөлд аливаа этгээдийг танихад саад болохуйц нүүрний хаалтыг зүүхийг хориглоно. Үүнд:
– Хууль бус цуглаан: гурваас дээш хүн нэг дор цугласан нь бусдыг айдаст авахуулахуйц, эсвэл бусдын амар амгалан байдлыг алгагдуулахуйц нөхцөл үүсгэхээр байгаа бол,
– Зөвшөөрөлгүй цуглаан: 50-иас дээш тооны хүн нэг дор цуглах, 30-аас дээш тооны хүн жагсах талаар цагдаагийн даргад урьдчилан мэдэгдээгүй, эсвэл цагдаагийн байгууллагаас жагсаал зохион байгуулах хүсэлтэд зөвшөөрөл олгоогүй болон жагсаал зохион байгуулахыг хориглосон бол,
– Зөвшөөрөлгүй цуглаан: Нийгмийн амгалан байдлыг сахиулах тухай журмын хүрээнд гурваас дээш хүн нэг дор цугласан уулзалт, жагсаал, цуглааны үеэр цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлж буй тохиолдолд,
– Урьдчилан мэдээлсэн олон нийтийн цуглаан: Цагдаагийн даргад урьдчилан мэдээлж, улмаар цагдаагийн дарга хориглоогүй, 50-иас дээш хүнийг хамруулсан цуглааны үеэр,
– Урьдчилан мэдээлсэн олон нийтийн жагсаал:
Цагдаагийн даргад урьдчилан мэдээлж, улмаар цагдаагийн дарга хориглоогүй, 30-аас дээш хүнийг хамруулсан жагсаалын үеэр.
Хориглосон нөхцөлд нүүрний хаалт зүүсэн тохиолдолд 25.000 хүртэлх хонгконг доллараар торгож, шүүхийн шийдвэрийн дагуу 1 жилээр хорих, зогсох, нүүрний хаалтыг авах тухай цагдаагийн албан хаагчийн шаардлагыг үл биелүүлэх тохиолдолд 10.000 хүртэлх хонгконг доллараар торгож, шүүхийн шийдвэрийн дагуу 6 сараар хорих шийтгэлийг тус тус ноогдуулахаар журамд тусгажээ.
Нийгэмд үүссэн аюулт байдал намжиж, уг журмыг хэрэгжүүлэх шаардлагагуй болсон гэж үзэх хүртэл уг журам хэрэгжих ажээ.
Иймд Хонгконгод зорчих иргэдийг дээрх журмыг чанд мөрдөхийг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
