Э.Мөнхзаяа охинд туслахыг сайхан сэтгэлт уншигч таниас учирлахын зэрэгцээ түүний ээжийн ярианд анхаарлаа хандуулахыг хүсье.
Охины ээж түүний биеийн байдлаар талаар “Миний охин есөн сартайдаа түлэгдэж, өдийг хүртэл Гэмтэл, согог судлалын үндэсний төвд таван удаа хагалгаанд орсон. Одоогоос жил гаруйн өмнө сүүлийн гурван хагалгаа дараалан хийгдэж, эхний хагалгаа нь амжилтгүй болж, дараа нь хоёр хагалгаа дараалан хийлгэж, хиймэл арьс тавьсан боловч биенд нь барьцалдаж өгөөгүйн улмаас Монголд дахин хагалгаанд орох ямар ч боломжгүй болсон юм. Хамгийн гол нь хүүхдийн маань арьс мянгад нэг тохиолддог ургаж төлждөг бие махбодийн онцлогтой учраас Монголд эмчлэх боломжгүй гэсэн хариу сонслоо. Өмнөд Солонгосын “Хангансоо” эмнэлгийн эмч нар 2019.05.26-нд манай гэрт ирж, охины минь биеийн байдалтай танилцаад явсан. Ингээд 2019.08.28-нд “Хангансоо” эмнэлгийн эмч нараас “Охиныг эмчлэх боломжтой” гэсэн хариу ирүүлсэн. Хүүхдийн маань хөлийг хурдан эмчлэхгүй бол мэдрэлд нь нөлөөлж, хөлөө тайруулахад хүрээд байна. Монголд эмчлүүлж боолгож явсаар өнөөдөр 5 нас хүрч, эрүүл нөхөх арьсгүй болсон тул сүүлчийн найдвар нь БНСУ явж, бүрэн эдгэрэх итгэл болж үлдээд байна. Шат дараалсан үйлдэлтэй хагалгааны нийт зардалд 200 сая төгрөг шаардлагатай болсон тул түмэн олноосоо тусламж хүсэж бна. Буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг” гэжээ.
Олон жилийн турш шаналсан охинд туслахыг хүсвэл ээжийнх нь 95537711 тоот утсаар холбогдож болно.
Дансны дугаар: Хүлээн авагч Баасандоржийн Мөнх-Өлзий
- Хаан банк: 5035593436.
- Голомт банк: 3015111313
- Худалдаа хөгжлийн банк: 475044294
Сайхан сэтгэлт олны тус охинд эрүүл энх амьдрал авчрах болтугай.


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
