Монгол Улсыг гадаадын хөрөнгө оруулагчдад таниулах зорилготой “Discover Mongolia-2019” чуулга уулзалт Улаанбаатар хотноо эхэллээ. 17 дахь жилдээ болж буй энэ удаагийн чуулга уулзалтыг Монгол Улсын стратегийн орд газруудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй “Эрдэнэс Монгол” ХХК хамтран зохион байгуулж байна.
Чуулга уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү “Уул уурхайн салбар дахь төр-хувийн хэвшлийн түншлэл” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. “Эрдэнэс Монгол” ХХК нь өөрийн стратегийг хэрэгжүүлэхийн тулд уул уурхайн салбарын төрийн бодлого, удирдамжийн дагуу гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдаас хөрөнгө оруулалт татах, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулах, олон улсын стандарт, шилдэг туршлагыг нэвтрүүлэх, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлэх зэрэг зорилтуудыг хангаж ажилладаг. Энэ хүрээнд төр-хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэд хэдэн охин компани байгуулан нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдийг хэрэгжүүлж байна. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бизнесийн салбарт өргөжүүлэх, хамтарсан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар “Монголын Алт” ХХК-тай хамтран “Эрдэнэс Ашид” ХХК, “Бэрэн групп” ХХК-тай хамтран “Эрдэнэс Стийл” ХХК-ийг тус тус үүсгэн байгуулсан.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс дахь ган төмөрлөгийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах, импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор “Эрдэнэс Стийл” ХХК Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн төслийг эхлүүлээд байна. Уг төслийн ТЭЗҮ-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл баталсан. Ингэснээр Монгол Улс анх удаагаа Кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийн ТЭЗҮ-ийг баталж байгаа юм. Бүтээн байгуулалтын ажил 3.6 жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд уг цогцолбор жилд 500 мян. тн кокс, 300 мян.тн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Мөн коксын, ширэмний, ган хайлуулах үйлдвэр болон ган цувимал бүтээгдэхүүний үйлдвэр, бусад туслах үйлдвэрээс бүрдэх юм.
Эрчим хүчний экспортын “Шивээ Энержи” цогцолбор төсөл нь Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн том оврын цахилгаан станц барьж байгуулж, үйлдвэрлэгдсэн цахилгаан эрчим хүчийг тогтмол гүйдлийн цахилгаан дамжуулах шугамаар БНХАУ-д экспортолно. Энэхүү төслийн ТЭЗҮ-ийг боловсруулсан бөгөөд 7.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Үүнээс гадна “Эрдэнэс Монгол” ХХК Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төсөл, Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төсөл, Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг боловсруулан хөрөнгө оруулагчдад танилцуулж байна.
Эх сурвалж. erdenesmongol.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
