Онцгой байдлын ерөнхий газар, Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон Улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар нийгэмлэгүүдийн холбоо хамтран “Гамшгийн эрсдэлийг бууруулахад эмэгтэйчүүдийн оролцоо” сэдэвт анхдугаар үндэсний чуулга уулзалтыг 2019 оны сарын 17-18-ны өдрүүдэд Төрийн ордонд зохион байгууллаа. Чуулга уулзалтад 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төрийн болон төрийн бус байгууллага, бизнесийн болоод олон улсын байгууллага, иргэд, олон нийт, сайн дурын идэвхтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийт 100 төлөөлөл оролцов.
Монголын улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа, “Гамшигт өртсөн хүмүүсийн 60-80 хувь нь эмэгтэйчүүд байгаа дэлхийн үзүүлэлт бий. Монголын хэмжээнд ч байгалийн олон төрлийн гамшиг тохиолддог. Үүнд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд өртдөг. Гамшгийн эрсдэлийг багасгах ажилд хүн амын 51 орчим хувийг эзэлж буй эмэгтэйчүүд ч тэгш оролцох ёстой. Учир нь эмэгтэйчүүд гэртээ илүү цагийг өнгөрөөж, үр хүүхэддээ нөлөөлөх, айл хөршдөө мэдээлэл дамжуулах, бусдыг соён гэгээрүүлэхдээ идэвхтэй байдаг.
Гамшгаас хамгаалах хуульд байгууллага, аж ахуйн нэгжийн оролцох үүргийг заасан. Ингэхдээ эрэгтэй, эмэгтэй гэж заагаагүй юм. Эмэгтэйчүүд ч гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байж, өрхийнхөө бэлтгэл бэлэн байдлыг хангах, мэдээлэл түгээж идэвхтэй оролцох боломж байна” гэв. Мөн оролцогчид гамшгийн эрсдэлийн жишээнд тулгуурлаж, урьдчилан сэргийлэхэд юуг анхаарах, шийдвэр гаргах түвшинд ямар санал дэвшүүлэхээ зөвлөмжөөр боловсруулах юм. Оролцогчид гамшгийн эрсдэлийг багасгах ажил ба эмэгтэйчүүдийн оролцоо, гамшгийн эрсдэлийн тухай ойлголт, уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулахад сайн дурын үйл ажиллагаа хэрхэн нөлөөлөх, гамшгийн эрсдэлийг бууруулахад орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо зэрэг сэдвийн хүрээнд хоёр өдөр хэлэлцүүлэг явуулж, илтгэл тавьсан юм.
Энэхүү үндэсний анхдугаар чуулган Гамшгийн эрсдэлийг бууруулах Олон улсын өдөртэй хамтатган хийж байгаагаараа онцлог байсан юм. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон улсын өдөр жил бүрийн 10 дугаар сарын 13-нд тохиодог. Энэхүү өдрийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий ассамблейн шийдвэрийн дагуу 1989 оноос эхлэн дэлхий нийтээр 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Уг чуулганаар гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагаанд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоог хангах, салбар, салбарын эмэгтэйчүүдийн хамтран ажиллах боломжийг тодорхойлох, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллын талаарх сайн туршлага, амжилтын түүхийг хуваалцаж, энэ салбарт тулгамдаж байгаа асуудлыг тодорхойлон шийдвэрлэх арга замыг дэвшүүлсэн зөвлөмж гаргав.
Эх сурвалж: Монголын улаан загалмай нийгэмлэг

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
