“Эрдэнэс Монгол” ХХК-ийн удирдлагын баг мэдээлэл хийж, олон нийтэд хөгжлийн стратегиа танилцууллаа. Уулзалтын эхэнд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү компани дунд хугацааны стратегиа баталж, боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлж, хөрөнгө оруулалтын зөв бодлого хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг онцоллоо. Тэрбээр “Үнэт металл, алт цэвэршүүлэх үйлдвэрийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийх, олборлох үйлдвэр байгуулах, кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэр барих зэрэг төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Мөн Засгийн газраас Асгатын мөнгө полиметаллын ордын ашиглалтын 4 тусгай зөвшөөрлийг “Эрдэнэс Монгол” ХХК-д шилжүүлсэн бөгөөд одоогоор далд уурхайн чиглэлээр мэргэшсэн инженерүүдээс бүрдсэн багийг Асгатын мөнгө полиметаллын ордод ажиллуулж, ордын өнөөгийн нөхцөл байдалд үнэлэлт өгөх зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэж байна” гэлээ.
Үүнээс гадна Монгол Улсын төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэглээний 90 гаруй хувийг хангадаг Багануур, Шивээ-Овоогийн уурхайн хэвийн, найдвартай ажиллагааг хангах хүрээнд технологийн шинэчлэлийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр “Эрдэнэс Монгол” компани ажиллаж байгааг мэдээлэлдээ дурдсан юм. Монгол Улсын Засгийн газар, Япон улсын Хамтын ажиллагааны банктай хамтран хэрэгжүүлж буй “Экспортын зээлийн шугам нээх тухай төсөл”-ийн хүрээнд тус уурхайнуудын техник, технологийн шинэчлэлийг хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр зорьж байна.
Уулзалтын төгсгөлд П.Ганхүү “Эрдэнэс Монгол” ХХК цаашид Монгол Улсын байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, уул уурхай, дэд бүтэц, эрчим хүчний салбарт урт хугацааны хөрөнгө оруулалт хийх, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах үндэсний томоохон хөрөнгө оруулалтын компани болох зорилго тавин ажиллаж байна. Энэ зорилгыг хангах ажлын хүрээнд дунд хугацааны бизнесийн стратегийг батлан хэрэгжүүлж байгаа ба дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн “Темасек Холдинг”, “Самрук Казына” зэрэг уул уурхай, ашигт малтмалын салбарт тэргүүлэгч компаниудын жишгээр үйл ажиллагаагаа өөрчлөн зохион байгуулахаар зорьж байна” гэв.
Хуралд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Санхүү хариуцсан дэд захирал Г.Ганболд, Уул уурхай техник, технологийн газрын захирал Б.Элбэгзаяа, Хууль, эрх зүйн газрын захирал Б.Сүндэръяа нар оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
