“Ашигт малтмал, аж үйлдвэр, технологийн салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хэрэгжилтийг хянах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн дэргэдэх Эдийн засгийн хорооны ээлжит 8 дугаар уулзалт ХБНГУ-ын Берлин хотноо боллоо.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү Монгол-Германы Эдийн засгийн хорооны Монголын талын тэргүүлэгчээр ажилладаг юм. Тэрбээр уулзалтын эхэнд талуудын хамтын ажиллагааны үр дүнг дүгнэж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр болон цаашдын зорилго, хөрөнгө оруулалтын талаар хөндөв. Эдийн засгийн хороо нь өнгөрсөн 7 жилийн хугацаанд Монгол Улсад жишиг болохуйц олон төсөл хэрэгжүүлж, улс орны болон орон нутгийн эдийн засагт дэмжлэг болж байгаа юм. Түүний нэг нь 2018 онд ашиглалтад орсон Сайншандын салхин парк бөгөөд төслийн үр дүнд ажлын байр нэмэгдэж, үндэсний эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхүйц байгальд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг нэвтрүүлснийг П.Ганхүү захирал онцолсон байна. Мөн Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийг байгуулснаар одоогоор 160 гаруй оюутан суралцаж, энэ жил хоёр дахь төгсөлтөө хийж буйг дурджээ. “Эрдэнэс Монгол” компани нүүрсний давхаргын метан хийн эрэл хайгуул хийж буй бөгөөд ашиглалтын төсөлд хамтран ажиллах боломж бийг илтгэлдээ онцлоод цаашид амжилттай хэрэгжих олон ажлын эхлэл тавигдана гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв. Уулзалтаар хөндөгдсөн төсөл, хөтөлбөрүүдийг Монгол-Германы Засгийн газар хоорондын ажлын хэсгийн 7 дугаар хуралдаанд танилцуулжээ.
Эх сурвалж. erdenesmongol.mn

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
