Өнөөдөр Улсын гуравдугаар төв эмнэлэг дээр анх удаа шинээр суурилагдсан соронзон резонанс томографийн аппаратыг хүлээн авах үйл ажиллагаа боллоо.

Энэхүү өндөр түвшний хүчин чадалтай MRI аппаратыг Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газрын шийдвэрийн дагуу Эрүүл мэндийн сайдын багцийн 2018 оны хөрөнгө оруулалтаар суурилуулаад байна. Мөн энэ оны 06-р сард тус эмнэлэг дээр зүрх, тархины судсан дотуур эмчилгээ, ооншилгоог явуулах хамгийн сүүлийн, дэлхий дээр цөөн тоотойгоор үйлдвэрлэгдсэн Philips брэндийн ангиографийн аппаратыг суурилуулж өдөр тутмын эмнэлгийн үйл ажиллагаанд ашиглаж байна. Дээрх 2 аппаратыг суурилуулахад нийт 4,5 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж, дан ангиографи, MRI аппарат суурилагдаагүй шаардлагатай засвар тохижилт, дагалдах тоног төхөөрөмжүүд багтаж байгаа.

Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Монгол улсын эрүүл мэндийн салбарын зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд MRI оношилгоог зүрх судас, тархи мэдрэлийн эмгэгтэй хүмүүст үзүүлж чадахгүй байсан_ Тэгвэл одоо тус эмнэлэг зүрх, мэдрэлийн болон бусад өвчин эмгэгүүдийг энэхүү MRI аппаратаар оношлох боломжтой боллоо.

Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ тус эмнэлэг дээр үйлчлүүлж буй иргэд үйлчлүүлэгчид эрүүл мэндийн даатгалаараа өндөр түвшний MRI оношилгоог хийх боломж бүрдсэнээр ойр хавийн хувийн эмнэлэг рүү явж чирэгдэл үүсэхээргүй боллоо. Мөн Эмч, мэргэжилтнүүд маань хамгийн сүүлийн үеийн аппарат, тоног төхөөрөмж дээр ажиллаж улам бүр мэдлэг, чадвар нь тасралтгүй дээшилнэ гэдэгт огтоос эргэлзэхгүй байна гэлээ

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
