Геологи, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбар өнөөдөр /2019.09.25/ олон нийтэд хөрөнгө оруулалт, хэрэгжиж буй төсөл, хөтөлбөр, бүтээн байгуулалтын ажлаа тайлагнаж, төрийн зарим үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хүргэн, зөвлөгөө мэдээлэл өгч байна. “Нээлттэй өдөрлөг”-т экспортын 86 хувь, улсын нэгдсэн төсвийн орлогын дөрөвний нэгийг дангаараа бүрдүүлдэг салбарын төлөөлөл болсон 40 гаруй аж ахуйн нэгж оролцож буй бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК болон түүний хараат, охин компаниуд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, үйл ажиллагаагаа иргэд, олон нийтэд түгээн мэдээлж байгаа юм.
“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү өдөрлөгийн нээлтэд үг хэлэхдээ улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх метан хий, алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг онцолж, “Багануур” ХК-ийн лицензийг төрд буцааж авахаар болсонтой холбогдуулж “Эрдэнэс Монгол” ХХК-д албан ёсоор шилжүүлснийг дурдав. Мөн Монгол орны экспортын бүтээгдэхүүний 80 орчим хувийг тээвэрлэдэг Гашуунсухайтын авто замыг эзэмшигч компанийн хувьд Таван толгой – Гашуунсухайт чиглэлийн авто зам засварыг эрчимжүүлж, 45 км замыг асфальтаар хучин, 2500 автомашины багтаамж бүхий амралтын цогцолбор, түр зогсоол, замын ус зайлуулах хоолойн ажлуудыг хийж, жолооч, зорчигчдын ая тухыг бүрдүүлэх ажлуудыг орхигдуулахгүй байхад анхаарч ажиллаж буйг тодотгосон. “Эрдэнэс Монгол” ХХК зөвхөн уул уурхай бус дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэх үүрэг чиглэлтэй ажиллаж байна.
Дашрамд дурдахад эрдэс баялгийн салбар нь 2018 оны эцсийн байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 23.5%, энэ оны эхний 7 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 72.0%, улсын нийт экспортын 88.2%, гадаадын нийт хөрөнгө оруулалтын 64%, улсын төсвийн нийт орлогын 40 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна. Энэ нь эдийн засагт үзүүлж байгаа шууд нөлөө юм.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
