Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн авто зам дагуух тэмдэг, тэмдэглэгээг сайжруулж, жолооч нарын амарч тухлах орчныг бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүрэг чиглэл болгосон. Нийт 239 км үргэлжлэх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн хүнд даацын хатуу хучилттай авто замын засварын ажил дуусч, 48,5 км замыг асфальтаар хучсан байна. Ингэснээр өмнө нь 4-5 см зузаан байсан авто зам 10-12 см болж, стандартын дагуу шинэчилж барьсан замыг гүйцэтгэгч компаниуд хүлээлгэн өгөөд байна. Мөн жолооч нарын түр амрах зогсоол, бие засах газар, замын ус зайлуулах хоолойн ажлууд дуусчээ. Асфальт бетон хучилтанд үүссэн ан цавыг битумээр гагнах ажлыг хоёрдугаар сараас эхлэн хийснээр замын эвдрэл гэмтлийг шуурхай засварлахаас гадна өвөл, зуны аль ч улиралд засварын ажилд хэрэглэх боломжтой технологийг нэвтрүүлээд байна. Зам засварын ажил хийгдсэний үр дүнд осол аваар ч өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.
Тээвэр хийж буй жолооч нарын ая тухтай байдлыг бүрдүүлэх үүднээс Тавантолгой – Гашуун сухайт чиглэлийн зам дагуу “Тайван зогсоол” барьж буй нь 2500 автомашин буюу 60 км урт дараалал хүлээн авах хүчин чадалтай юм. Тус бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувьтай хэрэгжиж буй бөгөөд нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал болон улсын бүртгэлийн үйлчилгээ, лавлагааны ТҮЦ машин гээд төрийн бүхий л шаардлагатай үйлчилгээг тус цогцолборт төвлөрүүлнэ. Түүнчлэн нутгийн оршин суугч, жолооч нарыг эрүүл мэндийн үзлэг, оношилгоо үйлчилгээнд хамруулах ажлыг 2018 оны 12 дугаар сард “Эрдэнэс Монгол” ХХК, Эрүүл мэндийн яам, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж ажилласан. Эрүүл мэндийн үзлэг, оношилгоог ирэх 10 дугаар сард дахин зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
