2019.10.21-24-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1206 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 907-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.
Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 16 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 2, орон нутагт 6 хүний амь нас хохирсон байна. Үүнээс 4 хүүхэд хүнд, хүндэвтэр гэмтэж, 1 хүүхдийн амь нас хохирсон байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
– 2019.10.22-ны өдрийн 19:10 цагийн орчимд СХД-ийн 9 дүгээр хороо Баянхошууны замд Toyota prius маркийн автомашины жолооч явган зорчигч 42 настай, эрэгтэй Б-г мөргөж амь насын хохироосон
-2019.10.20-ны өдөр 21:00 цагийн орчим Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг шороон замд Хавужи маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч М нас барсан.
2019.10.21-ний өдрийн 11:30 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уул-Баян сумын нутаг шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан.
2019.10.21-ний өдрийн 18:58 цагийн орчимд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг “Дөлгөөн” хүнсний дэлгүүрийн хойд замд Toyota Crown маркийн автомашины жолооч явган зорчигч 59 настай, эмэгтэй Д-г мөргөж амь насын хохироосон
2019.10.21-ны өдөр 20:15 цагийн орчим Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Б нас барсан.
2019.10.21-ны өдөр 21:48 цагийн орчим ХУД-ийн 3 дугаар хороо “Тэнүүн-Өлзий” ХХК-ны баруун замд Toyota prius маркийн автомашины жолооч явган зорчигч 65 настай, эрэгтэй Ж-г мөргөж амь насын хохироосон
-2019.10.23-ны өдөр 15:00 цагийн орчим Өмнөговь аймгийн “Сэврэй” сумын нутаг шороон замд Toyota Landcruiser маркийн мотоцикл онхолдож, зорчигч 5 сартай эрэгтэй Э нас барсан.
2019.10.24-ний өдрийн 18:00 цагийн орчимд Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын нутаг шороон замд Dayun маркийн улсын дугааргүй мотоцикл онхолдож, жолооч Э нас барсан.
Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 74 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 36 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 4.7 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 5,5 хувиар, гэмтсэн хүний тоо 52.9 хувиар, гэмтсэн хүүхдийн тоо 33,3 хувиар тус тус буурсан бол нас барсан хүний тоо 2 дахин өссөн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт энэ сарын 28-ны өдрөөс эхлэхтэй холбогдуулан эцэг, эх, асран хамгаалч, харгалзан явж буй иргэд та бүхэнд дараах зөвлөмжийг хүргэж байна. Үүнд:
1. Бага насны /10 хүртэлх/ хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд явганаар оролцуулахгүй байх үүрэгтэй тул үүргээ биелүүлэх
2. Явган зорчигч нь 10 хүртэл насны хүүхдийг замын хөдөлгөөнд харгалзаж явахдаа өөрөөсөө салгахгүй, хөтлөх, тэврэх, үүрэх, хүүхдийн тэргэнд түрж авч явах,
3. Ногоон гэрлээр, явган хүний гарц, гармаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх. Зам тээврийн ослын хор уршгийг ойлгуулж, таниулах
4. Таны хүүхэд харанхуй, үзэгдэл хангалтгүй, гэрэлтүүлэггүй замаар гэр болон сургууль, дугуйлан, дамжаанд ирж очдог бол жолоочид харагдах нөхцөлийн сайжруулах үүднээс тод гэгээлэг өнгийн, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэлтэй явуулах
5. Зорчих хэсэг дээр зогсох, тоглох, эргэж буцах, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд санаатайгаар саад хийхгүй байхыг анхааруулах
6. Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах
7. Зорчих хэсгээр явж байхдаа утсаар ярих, гар утас оролдох, дуут дохио болон анхааруулгыг сонсох боломжийг хязгаарласан чихэвч зүүхгүй байх
8. Хороолол дотор явган зорчигч давуу эрхтэй зорчих тул тээврийн хэрэгслийн жолооч та хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцох
9. 10 хүртэлх насны хүүхдийг автомашинаар тээвэрлэхдээ биеийн жин, өсөлтөнд нь тохирсон зориулалтын суудал, хамгаалах хэрэгсэл ашиглах. Хэрэв зориулалтын суудал ашиглах боломжгүй тохиолдолд хүүхдийг арын суудалд тээвэрлэж, хамгаалах бүсийг зүүж хэвших
10. 10 хүртэлх насны хүүхдийг мотоциклын арын суудалд тээвэрлэхгүй байх
11. Уулзвар гарц, сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслиийн жолооч та хурдаа хасаж, хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, аюулгүй байдлаа хангаж хөдөлгөөнд оролцохыг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБА-аас зөвлөж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
