380 жилийнхээ шаштир түүхийг бичиглэж яваа нийслэлчүүд энэ өдрүүдэд ойн баяраа хүндэтгэл бахархал, бүтээлч ажил, өрнүүн амжилтаар дүүрэн тэмдэглэж байна. Нийслэлийн 380 жилийн ойд зориулсан Хүндэтгэлийн концерт өчигдөр Соёлын төв өргөөнд болж, Үндэсний урлагийн их театр, Дуурь бүжгийн эрдмийн театр, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Морин хуурын чуулга, нийслэлийн “Улаанбаатар” чуулга, Улсын филармони, “Баянмонгол” чуулга, Монгол Улсын консерватори зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагын найман оркестр, найрал дуучид, бүжигчид, Монголын үе үеийн урлагийн алдартнууд тэргүүтэй 800 гаруй уран бүтээлч оролцож, нийслэлчүүддээ уран бүтээлийн дээжээ өргөн барьсан юм.

Хүндэтгэлийн концертыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон төр, засгийн түшээд, Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй нийслэлийн үе үеийн удирдлагууд, нийслэлийн хүндэт иргэд, гадаадын зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж, таалан соёрхлоо.
380 жилийн намтар баян түүхтэй нийслэл Улаанбаатар хотын ойд зориулсан энэхүү хүндэтгэлийн концертын ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Сэвжидийн Сүхбаатар ажиллажээ.

Тайзнаа гараагүй нэлээд удсан Гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарыг “Сайн байна уу, Улаанбаатар минь” дуугаар нь үзэгч олонтой уулзуулж, тэгэхдээ бүр МХО-ы найрал дуучидтай хамт хүндэтгэлийн концертыг нээх эрхэм хүндтэй үүргийг найруулагч түүнд оноосон байв.

Ардын жүжигчин Д.Самбуу “Үйлсийн сайхан Улаанбаатар”-аа, Ардын жүжигчин А.Долгор “Улаанбаатарын Уянга”-аа, Гавьяат жүжигчин Л.Чулуунчимэг “Улиастайн гол”-оо, Гавьяат жүжигчин Н.Амгалан “Дөрвөн уул”-аа, Гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар “Хөх торгон цамц”-аа, Гавьяат жүжигчин Ө.Уянга “Увидаст лимбэ” дуурын “Шөнийн хатны ари”-гаа, Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг алтан партнёр Б.Гомбо-Очиртойгоо “Хүний заяа”-г, “Чингис хаан” одонт Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар “Монголын тал нутаг”-аа, Гавьяат жүжигчин С.Ганзориг “Миний Улаанбаатар”-аа дууллаа. Түүнчлэн Б.Батчулуун буюу Баачка, С.Наран тэргүүтэй Монголын рок попын одод, Улсын филармонийн жааз дуучид, ОХУ-ын Гавьяат жүжигчин, Буриад улсын Ардын жүжигчин Дарима Дугданова, Орсын Холбооны Буриад улсын Ардын жүжигчин Н.Мөнхзул, Дорноговь аймгийн ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 8а ангийн сурагч С.Нямбаяр гээд сонин содон уран бүтээлчид цөөнгүй байсан юм. Нийслэлийн түүхт ойн хүндэтгэлийн концертод оролцохоор Говийн догшин ноён хутагтын нутгаас уригдаж ирсэн С.Нямбаяр хүү алдарт “Үлэмжийн чанар”-ыг хачин тунгалаг цээл хоолойгоор шуранхайлан дуулж, түүнийг Монгол Улсын консерваторийн бүжигчдийн 21 дарь эхийн бүжигтэй хамтатган найруулсан нь бишрэл, бахархал эрхгүй төрүүлж, танхим даяар тасралтгүй алга нижигнүүлэн баяр хүргэж байв.

Ардын урлагийн гайхамшиг, алтан үеийн нийтийн дууны бахдам өв сан хийгээд дэлхийн сонгодог урлагийн шидээвэр бүтээлүүд дөрвөн цаг гаруй үргэлжилсэн тоглолтын үеэр эгшиглэж, нийслэлийн 380 жилийн ойн хүндэтгэлийн концертын цар хүрээ, зангаргийг харуулав. Дэлхийн талыг эрхшээж явсан Эзэнт гүрний түүхтэй улсын төрт ёсны уламжлал хэчнээн гүн утга агуулгатай, түмэн олны хүндэтгэл бишрэл нь ямархан учир ерөөлтэй, үндэсний өв соёл нь ямар агуу давтагдашгүй зүйл байдаг вэ гэдгийг үзэгчид юухнаас ч мэдэрч, бахархан огшиж байсан нь яах аргагүй найруулагчийн ур чадвар биз. Дуу, бүжиг, хөгжим, оркестр, хувцас хэрэгсэл, тайз засал, гэрэлтүүлэг, найруулагчийн тавилт, шийдэл энэ бүхнээс зөвхөн монголчуудын гэсэн үндэсний онцлог, үнэ цэн, үнэт зүйл нэвт үнэртэж, мэдрэгдэж байсныг анзаарахгүй байхын аргагүй аж.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
