Урлагийн тайзыг 37 жил эзэгнэхдээ дуулсан дуу болгон нь хит болж, тоглолт бүрээрээ шинэ жишиг тогтоож чадсан уран бүтээлч бол Монгол Улсын гавьяат жүжигчин, НҮБ-ын Хүүхдийн сангийн элч дуучин Т.Ариунаа юм. Тэрбээр “Гайхамшигт үдэш” тоглолтоо 2009 онд хийснээс хойш яг 10 жилийн дараа “Тэнгэр шиг бай” тоглолтоороо үзэгч олонтойгоо дахин уулзах гэж байна. Дуучин Т.Ариунаагийн хувьд, нийгмийн элдэв сөрөг хандлагуудыг эергээр өөрчлөх үндсэн үзэл санаа бүхий оюуны цогц төслөө “Тэнгэр шиг бай” нийгмийн төслүүд, “Тэнгэр шиг бай” цомог, “Тэнгэр шиг бай” тоглолт болгон хэрэгжүүлж байгаа нь энэ юм. Тиймдээ ч оюуны өмчийг эрхэмлэж, оюуны өмчийн хулгайгаас ангид байхыг бусдад үлгэрлэж Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбар агсны “Тэнгэр шиг бай” шүлгээр уран бүтээл туурвих зөвшөөрлийг хүү Д.Гангабаатараас нь албан ёсоор авсан юм байна. Төр, нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбар агсан энэхүү бүтээлээ хүүдээ зориулан туурвижээ. Харин дуучин Т.Ариунаагийн шинэ уран бүтээл болох “Тэнгэр шиг бай” дууны аяыг хөгжмийн зохиолч Б.Бямбабаяр зохиосон аж.
Үзэгч олон Т.Ариунааг “Тэнгэр шиг бай” тоглолтоороо дахиад ямар шинэ рекорд тогтоох бол” гэсэн хүлээлттэй байгаа нь эргэлзээгүй юм. Учир нь дуучин бүсгүй маань дуулсан дуунууд, клипүүд, тоглолтуудаараа Монголын урлагийн ертөнцөд тэсрэлт хийдгээрээ онцлогтой. Тухайлбал, “Гайхамшигт үдэш” тоглолтынхоо үеэр циркийн агаарын номерын үзүүлбэрийг ганцаархнаа анх удаа хийж үзүүлсэн нь үзэгчдийг гайхшруулсан сюрпризүүдийнх нь нэг байлаа. Тэрбээр энэхүү тоглолтынхоо үеэр нийт 100 орчим шинэ, шинэлэг санааг туршиж, нэвтрүүлж, хэрэгжүүлжээ. Ямартай ч тэрбээр Монгол түмний хайртай бүтээл болох “Тэнгэр шиг бай” шүлгээр шинэ уран бүтээл туурвиад зогсохгүй нийгмийн оюун санааг өөрчлөх томоохон төсөл болгон хэрэгжүүлж эхэлжээ. Мөн фэйсбүүк хуудсаараа дамжуулж залуу үеийнхэнд “Тэнгэр шиг бай. Тэмүүлсэн зорилгодоо эзэн бай” хэмээх уриалгыг дэвшүүлж, энэхүү уриалгад нь салбар бүрийн манлайлагч залуус нэгдэн дуу хоолойгоо өргөж эхлээд байна. Дуучин Т.Ариунаагийн “Тэнгэр шиг бай” тоглолт ирэх сарын 08-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно.

Д.Энх

Сумын заан О.Пүрэвдэлгэр 10 даван анх удаагаа түрүүллээ
МАН-ын дарга Н.Учрал Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Мөсний зузаан харилцан адилгүй тул мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 133 жилийн ой тохиож байна
ЭХЭМҮТ-д нэг долоо хоногт 145 нярай шинээр мэндэлжээ
Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг 2026 онд Засгийн газрын тогтоолоор тэмдэглэнэ
Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө

тэнгэр шиг бай гэж яг юу гэсэн үг юм бол
chatsganii tesrelt hiine