Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ.
Нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, Зам тээврийн хөгжлийн сайд А.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан, Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх, НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.
Гачууртын уулзвараас Налайх Чойрын уулзвар хүртэлх энэхүү зам нь нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлгийг сүүлийн үеийн технологиор шийдсэн байна. Түүнчлэн эсрэг урсгалын машины гэрэлд гялбахаас сэргийлсэн 60 см өндөртэй хашлагатай, гурван цэгт хяналтын камер, хурд хэмжигчийг байрлуулжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх:
“Налайхын зам 60 гаруй жил болсны улмаас хуучирч, эвдрэл ихтэй, осол гарах эрсдэл өндөртэй байсан билээ. Тиймээс шинэчлэх шаардлага зайлшгүй байлаа.
Өмнө нь бага зардлаар урт зам барихыг илүүд үздэг байсан бол одооноос ашиглалтын хугацаа урттай, чанартай зам барихыг хичээдэг болсон. Энэ зун бороо хур ихтэй байсан тул замын ажилд 29 хоног алдсан ч ажилчидын идэвхи чармайлтын үр дүнд өнөөдөр ийнхүү хугацаандаа ашиглалтад оруулж байна.
Иргэдэд хандаж хэлэхэд тус зам нь хурдны зам биш. Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахихыг иргэддээ анхааруулж байна.
Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан:
“Нойтон бороо, халуун өдөр, сэрүүн оройд хүчээ дайчлан ажилласан нийт ажилтан албан хаагчдадаа нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа илэрхийлье.
Энэ бол хөгжлийн зам юм. Учир нь Тэрэлж, Цонжин Болдог гэхчлэн цаашлаад манай улсын түүх дурсгалын олон чиглэлд энэ замаар зорчих болно.
Мөн эрүүл мэнд спортын зам гэж болно. Учир нь энд Яармагийн гүүрээс Налайх, Цонжин Болдог хүртэлх дугуйн аялал хийх боломжтой болж байна.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүх:
Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх нийт 20,9 километр авто замыг тавихад санхүүгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд чанартай ажиллах зохион байгуулалтыг хийж дэмжсэн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд болон авто замын ажлыг чанартай хийж гүйцэтгэж байгаа баг хамт олонд талархал илэрхийлье. Уг авто замыг шинэчлэх төсөл нь 2020 оны долдугаар сарын 31-нийг дуустал үргэлжилнэ. Замыг стандартад нийцүүлэн чанартайгаар барьж байгаа. Технологийн хувьд асуудал үүсгэхгүй. Төслийг гүйцэтгэгчээр “Синохайдо Лимитед Корпорейшн” компани ажиллаж байгаа бөгөөд гүйцэтгэлийн ажил 75 хувьтай байна. Нийтдээ дөрвөн эгнээ зорчих хэсэгтэй, явган хүний таван гүүр, долоон байршилд машины зогсоолтой, ус зайлуулах хоолойтой, гэрэлтүүлэг сайтай хийгдсэн. Иргэдэд хандаж хэлэхэд аюулгүй байдлаа сайтар хангах нь зүйтэй бөгөөд тус зам дээр иргэд 60 км/цагаас илүү хурдтай зорчих хориотой.
Тус зам:
- Бетонон тусгаарлах зурвастай
- Сөрөг хөдөлгөөнтэй дөрвөн эгнээ
- Хуучин товчоо болон Хонхор тосгон руу эргэх Т хэлбэрийн уулзвартай
- Хуучин товчооны уулзвар нь гэрэл дохиотой
- Буцаж эргэх 5 хэсэгтэй
- Явган хүний 5 гарцтай
- 7 байршилд машины зогсоолтой
- Гэрэлтүүлэгтэй байх ажээ.
ШУУД ҮЗЭХ:



















Хоёрдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
Аюулт үзэгдэл, ослын дуудлагын 93 хувь нь гал түймрийн дуудлага байна
Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
