БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд олгодоггүй, ажилчдын цалингаас хууль бус суутгал /торгууль/ авч байгааг шалгуулахаар иргэн Б..ын ирүүлсэн мэдээллийн дагуу Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлалтай Д… ХХК-ийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар тус компанийн хятад захирал, удирдлагууд монгол ажилчдын цалин хөлсийг тогтоосон хугацаанд нь олгодоггүй, тус компаниас уул уурхайн машин механизм худалдан авсан компаниудын зээлийн төлөлт хугацаандаа хийгдэхгүй тохиолдолд борлуулагч нарын цалингаас юаниар торгууль ногдуулж байгаа зөрчлийг илрүүллээ.
Тус компанид зөрчлийн хэрэг нээж шалган ЗТХ-ийн холбогдох заалтын дагуу торгууль ногдуулж, ажилчдын цалингаас хууль бусаар суутгасан 9899 юань буюу 3.954.753 төгрөгийг улсын ахлах байцаагчийн 02-06-044/53 дугаар бүхий акт үйлдэж, ажилчдад буцаан олгууллаа.
БНХАУ-ын хөрөнгө оруулалттай тус компанийн захирал удирдлагуудад Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа тул Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг хэрэгжүүлж ажиллах талаар албан даалгавар өгч гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллаж байна.
Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
