Авлигатай тэмцэх газар авлигаас урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх олон талт хөтөлбөр, арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь сургуулиа төгсөн амьдралд хөл тавихаар бэлтгэгдэж буй залууст Үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажил юм.
Энэ удаад “Үнэт зүйлсийн боловсрол” сэдвээр МУИС, МУБИС, ШУТИС, СУИС, АШУҮИС, ДХИС, ҮБХИС, СЭЗИС, ХААИС, Хүмүүнлэгийн их сургууль, “Улаанбаатар эрдэм”, “Шихихутуг”, “Их засаг” зэрэг 13 их, дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зөв амьдралын үнэт зүйлсийг мэдэрч, хүсэл тэмүүллээ шударгаар залж өөрийгөө хөгжүүлэх, шударга зан үйл төлөвшүүлэх утга агуулга бүхий лекцийг “UB palace” концертийн их танхимд 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр зохион байгуулав.
Оюутан, сурагчдад зориулж “Үнэт зүйлийн ойлголт, хандлага” сэдвээр доктор, профессор М.Мөнхболд, “Эерэг хандлага, гоо зүй” сэдвээр топ модель, мисс Х.Бадамгэрэл, “Бид ирээдүйд ямар байх ёстой вэ” сэдвээр урлаг судлаач Б.Наранзун, “Амьдралд сурсан, сураагүйн л ялгаа гардаг” сэдвээр поктор Ж.Галбадрах, “Боломжгүй газар боломж байдаг” сэдвээр бизнесмен Г.Гантуяа нар тус тус лекц уншиж, өөрсдийн эрхэмлэх зүйл, амжилтад хүрсэн туршлагаасаа хуваалцаж, санаа бодлоо чөлөөтэй солилцож харилцан ярилцлаа.
Үзэл санааны удирдагчийн лекцийг нийт 3000 оюутан залуус сонсов. Авлигатай тэмцэх ажлын тэргүүлэх чиглэл нь соён гэгээрүүлэх үйл ажиллагаа бөгөөд залуу үед зөв шударга амьдралын зан үйл төлөвшүүлэх, тэдэнд бусдаар үлгэрлэх арга хэмжээг зохион байгуулах олон улсын туршлага бий.
АТГ үзэл санааны удирдагчдаар лекц уншуулах ажлыг цаашид уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
