Монголын Залуучуудын Холбооноос Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 17 дахь жилдээ зохион байгуулж буй “МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ АНДГАЙ ӨРГӨХ ЁСЛОЛ” -ын ажиллагаа “Бүгд найрамдах улс тунхагласан өдөр” буюу 2019 оны 11-р сарын 26-ны 10:00 цагт Төрийн ордонд болно. Энэ жил улсын хэмжээнд 42822 арван зургаан настан иргэний үнэмлэхээ авч байгаа бөгөөд нийслэлийн 800 сурагчид Төрийн ордны Их танхимд Засгийн газрын тэргүүн, салбар салбарын төлөөлөл олны танил эрхмүүдээс үнэмлэхээ гардаж авах юм.
Хүндэт зочдоор Төрийн шагналт Ардын багш, ШУ-ны доктор профессор Ш.Чоймоо, MNB телевизийн ерөнхий захирал Л.Нинжжамц, СТА, Фантастик Продакшны жүжигчин Ж.Алтаншагай, М.Баярбат, Зууны манлай дуучин, МУГЖ Б.Сарантуяа, залуу жүжигчин Б.Сансармаа, нэвтрүүлэгч Д.Одзаяа, Үндэсний статистикийн хорооны дарга А. Ариунзаяа нар оролцоно.
“АНДУУДАА ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” уриан дор зохион байгуулагдаж байгаа тус ёслол 21 аймаг, 9 дүүрэг, 330 суманд зохион байгуулагдаж байна. Мөн 2019 оны 11-р сарын 20-оос 12-р сарын 10-ны хооронд Нийслэлийн ЕБСургуулийн Залуучуудын Зөвлөл өөрсдийн сургуулиуд дээр зохион байгуулна. Одоогийн байдлаар Монгени Цогцолбор сургууль, 44-р сургууль, 79-р сургууль, 105-р сургууль, Монгол Тэмүүлэл сургууль, 60-р сургууль, 65-р сургууль, Хобби сургууль, Үй цай сургууль, Наран сургууль, 97-р сургууль, Ирээдүй цогцолбор 2-р ахлах сургууль, 13-р сургууль гэх мэт сургуулиуд амжилттай зохион байгуулаад байна.
Монгол Улсын Иргэний Андгай Өргөх ёслол нь 16 настнуудын хувьд улс эх орон, эцэг эх, гэр бүл, найз нөхдийнхөө өмнө хариуцлага даах чадвартай, бүтээлч иргэн байхаа ухамсарлаж, эх орон түүх соёлоороо омогших, бие хүн болж төлөвшихөд чухал ач холбогдолтой арга хэмжээ юм.
Ерөнхий зохион байгуулагчаар Монгол Улсын Засгийн Газар, Монголын Залуучуудын холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хамтран зохион байгуулагчаар Улсын бүртгэлийн ерөнхий газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн улсын бүртгэлийн газар, Нийслэлийн боловсролын газар, 21 аймгийн ЗДТГ, 21 аймгийн Залуучуудын холбоо, аймгийн Гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтэс, 9 дүүргийн Залуучуудын холбоо, Монголын сурагчдын холбоо, ЕБС, МСҮТ-ийн Захиргаа, Залуучуудын зөвлөл ажиллаж байна.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
