Нийслэлийн 3820 жилийн ойг тохиолдуулан бүтээлч ажлын төлөвлөгөөнд тусгагдсан оюутан залуусын дунд зохион байгуулах “Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг “Залуусын өөрчлөлтийн үндэсний хөдөлгөөн” ТББ аравдугаар сарын 20-иос арваннэгдүгээр сарын 26-ны хооронд амжилттай хэрэгжүүлэн өнөөдөр Хүүхдийн ордонд хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа. Тус арга хэмжээнд хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй оюутан залуус оролцлоо.

Хөтөлбөрийн хүрээнд МУИУС, МУБИС, АШУҮИС, СУИС, “Отгонтэнгэр”, “Этүгэн”, “Дотоод хэргийн их сургууль”, “Их засаг” зэрэг найман их дээд сургуулийн 80 гаруй оюутан залуус хамрагдаж 12 багт хуваагдан хувь хүний хөгжил, хотын соёлын талаарх илтгэл, мэтгэлцээнийг зохион байгуулсны дээр баг тус бүр “Театрын соёл”, “Их хотын соёлтой иргэн”, “Их хотын соёлтой сурагч”, “Хотын соёл бидний нүдээр”, “Оюунлаг өдөр-2019”, “Оюунд нөлөөлөх нь” зэрэг сэдвүүдээр нөлөөллийн бүтээлч ажлуудыг өрнүүлж, 3000 гаруй оюутнуудыг хамруулжээ. 
“Хотын соёлд манлайлцгаая” хөгжлийн хөтөлбөрийг хаалтын арга хэмжээнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан уригдан оролцож оюунлаг залууст хандан хэлсэн үгэндээ “Бидний зүгээс улс эх орны ирээдүйн хөгжлийн гол толхүүр, түүчээ нь болсон хүүхэд залуучуудынхаа хүсэл тэмүүлэл, бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулан ажиллах нь ирээдүйдээ оруулж буй том хөрөнгө оруулалт юм. Тиймээс та бүхний зорилго, хүсэл тэмүүлэл уг хөтөлбөрт тусгагдсан байх гэж би бодож байна. Хөдөлмөр зүтгэл, хичээл чармайлт, хөгжил гурав хүйн холбоотой оршдог. Цагаа битгий дэмий зүйлд үрэлгүй үр дүнтэй, бүтээлч зүйлд зарцуулаарай гэж залуустаа захья. Залуу хүмүүс завгүй бай, зорилготой байж амжилтанд хүрдэг” хэмээгээд оюутан залууст баяр хүргэн амжилт хүслээ.

Хөтөлбөрийн хүрээнд “Шилдэг сургууль”, “Шилдэг мэтгэлцэгч”, “Шилдэг илгэгч”-ийг шалгаруулсны дээр “Хотын соёлд манлайлцгаая” оюутны хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд идэвхи зүтгэл гаргасан таван оюутанд нийслэлийн 380 жилийн ойн хүндэт медалийг гардуулан өгч, урлаг соёлын арга хэмжээгээр үргэлжлэн өндөрлөлөө.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах алба

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
