Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийж байна. Энэ хүрээнд өчигдөр /2019.12.03/ “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Ганхүү, ОХУ-ын “УЗТМ-Картэкс” ХХК УК-ийн Ерөнхий захирал Центер Ян Владимирович нар компанийн түншлэл, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичиг байгуулснаар уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн техник тоног төхөөрөмжийг шинэчлэн, ашиглалтын үр өгөөж, хүчин чадлыг нэмэгдүүлэхээс гадна инженер, техникийн ажилчдын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж талууд үзэж байна.
Дашрамд дурдахад, энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газрын тэргүүний ОХУ-д 9 жилийн дараа хийж буй албан ёсны айлчлал бөгөөд хоёр улс “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г байгуулж стратегийн түншлэлээ шат ахиулсны дараа хэрэгжиж байгаагаараа онцлог юм.


Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
