Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан Хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хүндэтгэл үзүүллээ
Хотын захирагч С.Амарсайхан, НИТХ-ын тэргүүлэгч Б.Бямбадорж, Д.Бадарсан нар Москва хотод албан айлчлал хийх үеэрээ Улаанбаатар хотын Захиргааны даргаар ажиллаж байсан, НАХЯ-ны сайд асан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайтай Москва хот дах Монгол Улсын Элчин сайдын яаманд уулзаж, Улаанбаатар хотын хөгжил дэвшил, түүх соёл, Москва хотын онцлогийн талаар халуун дулаан яриа өрнүүллээ.
Энэ үеэр Хурандаа генерал С.Лувсангомбо гуай хэлсэн үгэндээ “Хотын дарга та залуу хүний хувьд эрчимтэй сайн ажиллаж байна, би Москва хотоос зурагт, интернэтээс мэдээлэл байнга авч байгаа. Улаанбаатар хотын утааг бууруулах үйл хэрэгт чамгүй амжилт гарч байгааг хараад ахмад зүтгэлтний хувьд баярлаж сууна. Хотын даргын ажил ч аж ахуйн шинжтэй, цаг зав гардаггүй хүнд хэцүү ажил даа. Улаанбаатар хотод амьдран суугаа хүн амын тоо 1.4 саяаас дээш дээш гарч, бага талбайд олон өндөр барилга байгууламж баригдсан ийм нөхцөлд та бүхэн газар хөдлөлтийн асуудалд анхааран ажиллах нь зүйтэй шүү. Мөн инженерийн шугам сүлжээний асуудлын удирдах арга замыг тодорхой болгох ёстой. Энэ чиглэлээр мэргэжлийн байгууллагуудыг дэмжиж, шаардлагатай тоног төхөөрөмжийг нь шийдээд ажиллаарай гэж захья. Мөн түүхэн ач холбогдолтой барилга байгууламжаа хадгалж, хамгаалах тал дээр дарга таныг анхаарч ажиллахыг хүсье. Одоогийн Хотын захиргааны барилга болох хуучнаар Алтай зочид буудлын тухай гэхэд Монголд байсан гурван маршалын оролцоотойгоор баригдсан байдаг. Сураг сонсохнээ хувийн хэвшлийн эзэмшилд шилжсэн, буулгаж нураана л гэх юм” хэмээлээ.
Хотын захирагч С.Амарсайхан бид “Гамшиг ослоос урьдчилсан сэргийлэх ажилд анхааран ажиллаж байгааг танд дуулгая. Энэ жил бид газар хѳдлѳлт, гамшгийн иж бүрэн хэмжээний сургалт зохион байгуулсан. Цаашдаа Онцгой байдал, цагдаа, эрүүл мэндийн байгууллага зэргийг шаардлагатай тоног төхөөрөмж, машин техникээр хангах, онцгой байдал үүссэн тохиолдолд шуурхай удирдлагын нэг төвөөс удирддаг, энэ чиглэлээр нэгдсэн системд холбох зэрэг асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна. Бид ажил, амьдралын дадлага туршлагатай ахмадуудаасаа суралцах, зөвлөмж зөвлөгөө авах асуудал цөөнгүй бий. Тухайлбал, ѳнгөрсөн үед ямар ажлуудыг ямар хэмжээнд хийж ирсэн вэ, одоо хийж байгаа ажлын аль нь болж, аль нь болохгүй байгаа тухай та бүхнийхээ үг сургаалыг сонсож, зөвлөмж зөвлөгөөг дагаж байж л зөв шийдвэр гаргах ёстой гэж боддог.
Түүхэн дурсгалт барилга байгууламжийн хувьд бид хамгаалж ирсэн, цаашдаа ч анхаарч ажиллана. Таны хэлж байгаачлан хотын захиргааны гурван давхар ногоон барилгыг хувийн хэвшлийн байгууллагад шилжүүлэх гэрээ хийчихсэн байсан. Бид уг гэрээг нь цуцалж, байшинг эргүүлж хотдоо авч шийдвэр гаргаж байгаа. Драмын болон дуурийн театрыг буулгана гэсэн ташаа мэдээлэл гадуур яваад байгаа юм билээ. Шинээр үндэсний хэмжээний том театр барина, гэхдээ хуучнаа буулгаж нураах асуудал огт яригдахгүй, засварлаж, сайжруулаад зориулалтын дагуу ажиллуулна. Харин Байгалийн түүхийн музейн барилгын хувьд засаж сэргээх боломжгүй гэдгийг гадна дотнын мэргэжлийн байгууллагууд нэг бус удаа тогтоосон, хэзээ мөдгүй нурж, иргэдийн амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулж болзошгүй учраас буулгахаас өөр аргагүй болсон юм билээ. Энэ асуудал Засгийн газрын хүрээнд шийдвэрлэгдээд явж байгаа” гэв. 
Уулзалтын төгсгөлд Хотын захирагч С.Амарсайхан, Хурандаа генерал С.Лувсангомбо гуайг урт удаан наслахыг ерөөж, хотын захиргаанд гаргасан хүсэлтийг нь шийдвэрлэж, Улаанбаатар хотод орон сууц олгохоор болсныг нь өөрт нь дуулгалаа. Мөн түүнд Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсныг нь өндөрөөр үнэлж, Нийслэл Улаанбаатар хотын 380 жилийн ойн медаль, гарын бэлэг гардуулж, дурсгалын зураг татууллаа.


Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
