Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан Унгар Улсын Гадаад хэрэг худалдааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Пакси Томашич, Унгарт суралцуулах тэтгэлгийн хорооны хэлтсийн дарга Габор Добос нартай уулзлаа.
Монгол Улс Унгар Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2020 онд тохионо. Уулзалтын эхэнд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, манай хоёр улс өнгөрсөн хугацаанд ах дүүсийн харилцаатай, ялангуяа соёл, шинжлэх ухаан, боловсролын салбарт нягт үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг онцлоод 2018-2021 онуудад боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарт хамтран ажиллах хөтөлбөр байгуулж жил бүр 200 монгол оюутан Унгарын Засгийн газар тэтгэлгээр сургаж байгаад талархал илэрхийллээ.
Уулзалтын үеэр монгол оюутнууд Унгар улсад хэрхэн суралцаж байгаа талаар мэдээлэл солилцсон юм. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам Унгарын засгийн газраас олгосон оюутан суралцуулах квотыг бүрэн ашиглах тал дээр анхаарч, тэнцсэн хүүхдүүддээ хичээн суралцахыг захиж, чанартай боловсрол олж авахад нь тусалж байна. Унгар Улсад суралцах хүсэлтэй оюутан залуусын тоо нэмэгдэх болсон. Тиймээс ирэх онд тохиох Дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан тэтгэлгээр суралцуулах оюутны тоог нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа манай тал уламжиллаа.
Энэ асуудлыг дэмжиж, нааштайгаар шийдвэрлэхээ Унгарын тал илэрхийллээ.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
