“Дэлхийн мисс 2019” гоо бүсгүй шалгаруулах 69 дэх удаагийн тэмцээн Их Британийн нийслэл Лондон хотноо бямба гарагт боллоо. Энэ жилийн дэлхийн тэргүүн миссээр Ямайкийн гоо бүсгүй Тони-Энн Сингх тодорчээ. Дэд байранд хар арьст франц бүсгүй Офели Мезино, гуравдугаар байранд Энэтхэгийн гоо бүсгүй Суман Ратансингх Рао нар шалгарсан байна.
Дэлхийн гоо бүсгүйн титмийн шинэ эзэн өдгөө 23 настай бөгөөд АНУ-ын Флоридагийн Их Сургуульд сэтгэл зүй, феминологийн чиглэлээр суралцдаг ажээ. Тэрбээр хоол хийх, сайн дурын ажил явуулах, влог хөтлөх, дуулах зэрэг хоббитой байна. Чухам дуулах сонирхол нь Сингхийг авъяас чадварын уралдаанд түрүүлэхэд тусалсан бөгөөд түүнд хагас шигшээд оролцох замыг нээжээ. Ямайкийн гоо бүсгүй Америкийн алдарт дуучин Уитни Хьюстоны /1963-2012/ “I have nothing” /”Надад юу ч байхгүй”/ дууг шүүгчид болон үзэгчдэд зориулж дуулсан байна.
Дэлхийн гоо бүсгүй шалгаруулах дараагийн тэмцээн Тайланд улсад болно.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
