Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангаас санаачлан “Монголын хөгжил-Монгол ухаан” үндэсний аян хэрэгжүүлж эхэллээ. Уг аяны хүрээнд орон нутгийнхаа байгаль, газрын доройтлыг нөхөн сэргээх зорилгоор мөнх байгалиа тэтгэх “Мөсөн суварга” усан хангамжийн инновац төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
“Эх байгалиасаа зөвхөн авах биш өгч тэтгэе” уриан дор хэрэгжүүлэх энэхүү төслийн санал авах хэлэлцүүлэг Жаргалант болон Мянгад, Үенч суманд боллоо. Хэлэлцүүлэгт сумын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллагуудын ажилтан, албан хаагч, иргэд хөдөлмөрчид оролцсон юм.
Энэ үеэр “Мөсөн суварга” усан хангамжийн инновац төслийн онцлог, цаашдын зорилго, зорилт, хүлээж буй үр дүн, ач холбогдлын талаар Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн Ш.Адьшаа танилцууллаа. 20 метр өндөр гурван мөсөн суварга босгоход 30 га газрыг хуурайшилтаас хамгаалж чадна
Физикийн шингэний даралтын хуулийн дагуу саван дахь шингэн хэр өндөрт байрлаж байгаагаас хамаараад доош буух даралтын хэмжээ ихэсдэг зарчмыг ашиглаж, ямар ч цахилгаан эрчим хүч, түлш шатахуун, тоног төхөөрөмж хэрэглэхгүйгээр усыг их хэмжээгээр нөөцлөхөд энэхүү төслийн утга учир оршиж байгаа юм.
Өндрөөс хөлдөж, хагардаггүй материалаар хийсэн хоолойгоор ус татаж доош тодорхой түвшинд аваачмагц 20-30 метр өндөртэй цамхагт босгож бэхэлнэ. Хоолойны төгсгөлд даралтаар ажилладаг ус цацруулагч бэхэлсэн байх ба өвлийн улирал эхэлж ус хөлдөж эхлэхэд суварга үүснэ.
20 метр өндөр мөсөн суварга үүсгэхэд 10 сая литр усыг хөлдүү хэлбэрээр нөөцөлж авах бөгөөд энэ нь дөрөвдүгээр сарын дундаас аажим хайлсаар зургаадугаар сарын эцэс хүртэлх хугацаанд доод хөндийнхөө 10 га талбайг чийгээр хангана. Хэрвээ нэг уулын аманд 20 метр өндөр гурван мөсөн суварга босговол 30 га газрын бэлчээрийн талбайг хуурайшилтаас хамгаалж чадна гэж албаны эх сурвалж танилцуулав.
“Мөсөн суварга” усан хангамжийн инновац төслийг гадаад орнууд амжилттай хэрэгжүүлж байгаа туршлага олон бий. Мөсөн суваргын анхны туршилтыг Энэтхэгийн Ладакх мужид далайн түвшнээс 2700 км-ийн өндөрт байрлах талбайд хийхэд 6 метр өндөртэй 150 мянган литр мөс нөөцөлж, агаарын хэм нэмэх 20 хүрэхэд тавдугаар сарын 18-ны өдөр гэхэд хайлж дууссан байна.
Туршлагаас харахад 30-50 метр өндөр мөсөн суварга босговол зургаадугаар сарын сүүл хүртэл усан хангамж тасалдахгүй байх боломжтой аж. Зуны улиралд ч цамхаг усыг ойр орчимдоо 40 метр тойрогт цацруулж их хэмжээний талбайг чийгшүүлэн бэлчээрийн ургамлыг тэтгэх боломжтой.
10 га усжуулсан бэлчээр нь 300 толгой малыг тэжээх өвс ургамлыг өгөх юм. Ус, урсгал бүхий ам болгонд мөсөн суварга босгож чадвал мал сүрэг өвс тэжээлээр дутахгүй хангалуун байх боломж бүрдэхээр байна гэж төслийн санаачлагчид онцлон хэллээ.
Төслийг Ховд аймгийн нутаг дэвсгэр, тэр дундаа Алтайн нурууны уулсын гол, горхийг түшиглэн хэрэгжүүлэх аж. Ингэхдээ нутаг дэвсгэрийн яг хаана, аль хэсэгт нь мөсөн суварга бий болгох, хэрхэн байршуулах талаар нутгийн иргэдээс өдгөө санал авч байгаагаараа онцлогтой.
Үүнээс гадна хэлэлцүүлгийн хүрээнд “Та монгол ээж” төслийн удирдагч, илтгэгч, судлаач багш Ц.Наранханд “Хүүхэд хүмүүжүүлэх Монгол ухаан” сэдэвт лекцээ олон нийтийн хүртээл болгов.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
