Нийслэлийн Цагдаагийн газрын албан хаагчдын 2019 оны тайлангийн хурал боллоо. 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, ирэх оны ажлын амжилтаа ахиулан бататгах төлөвлөгөөгөө хэлэлцсэний зэрэгцээ ажил үйлсээрээ манлайлсан цагдаагийн албан хаагчдыг шагнаж урамшууллаа. Тайлангийн хуралд НИТХ-ын дарга Р.Дагва болон хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн Цагдаагийн газрын удирдлагууд, ажилтан албан хаагчид оролцлоо.

2019 онд тус газраас олон нийтийн хандлагыг өөрчлөх зорилгоор “Нэг хором”, “Яараад яахав дээ”, “Ойлгоё Хүндлэе” зэрэг нийгэмд үр өгөөжөө өгсөн аянуудыг амжилттай зохион байгуулж хэрэгжүүлсэн гэж тайлангийн хурлын үеэр танилцуулж байв. Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн зүгээс Нийслэлийн цагдаагийн газарт шаардлагатай төсөв хөрөнгийг шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлэн ажилласны үр дүнд 2019 онд Улаанбаатар хотын хэмжээнд бүртгэгдэж байгаа гэмт хэрэг 20 хувиар буурч, Гэмт хэргийн илрүүлэлт 10 гаруй хувиар өссөн сайн үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлчүүдийн аюулгүй байдлын төлөө өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг цагдаагийн албан хаагчдад баяр хүргэн мэндчилгээ дэвшүүллээ. “Ирэх жилүүдэд цагдаагийн байгууллагын бааз суурь, техник тоног төхөөрөмж зэргийг сайжруулж парк шинэчлэл хийхэд онцгой анхаарна. Энэ удаа 20 гаруй автомашины парк шинэчлэлийг хийлээ. 2020 онд туулах чадвар өндөртэй 65 автомашинаар парк шинэчлэл хийхээр төлөвлөөд байна. Нийслэл хотын хөгжлийн гол шалгуур үзүүлэлтүүдийн нэг бол иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах байдаг. Тиймээс энэ чиглэлийн салбаруудын үйл ажиллагааг сайжруулах чиглэлд анхаарч, илүүтэй дэмжиж ажиллана. Мөн 2020 онд Яаралтай түргэн тусламжийн газрын парк шинэчлэлийг хийхийн зэрэгцээ Улаанбаатар хотын хэмжээн дэх хяналтын камеруудыг шинэчилж сайжруулах, нэгдсэн стандарт мөрдүүлдэг болно” гэв.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Хоёрдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
