Юуны өмнө танд энэ өдрийн мэндийг хүргэе. Та өөрийгөө товч танилцуулахгүй юу.
-Амрыг эрье. Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын Дулаанхан сум дахь хэсгийн төлөөлөгч ажилтай, цагдаагийн дэслэгч Н.Сайнзаяа гэдэг хүн байна.
-Та нэг гэр бүлийн амь насыг аварч маш том гавъяа байгууллаа. Та тухайн үед яг юу болсон талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?
-Тухайн үед юу болсон бэ гэхээр 2019 оны 12 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 02.00 цагийн орчимд миний хариуцсан нутаг дэвсгэр болох Шаамар сумын 3 дугаар багийн нутаг Дулаанхан тосгонд “Айл шатаж байна” гэх дуудлага мэдээлэл ирсний дагуу очиж шалгахад 4 айлын орон сууц шатаж байсан. Ингээд тэнд байсан хүмүүсээс шатаж байгаа байшинд хүмүүс байгаа талаар мэдээлэл авсан. Гал байшингийн гал тогооны хэсгээс гарч байсан бөгөөд би нөгөө өрөөнийх нь цонхыг хагалж дотогш нэвтэрхэд гэрийн эзэд нь угаартсан байдалтай ухаангүй байсан. Ингээд би эхэлж хамгийн ойрхон байсан гэрийн эзэгтэйг эхэлж гаргаад, дараа нь гэрийн эзнийг татаж гаргасан. Дараа цаад өрөөнд байсан 2 ой 5 сартай охиныг мөн авч гарсан.

-Одоо таны аварсан гэр бүлийн эрүүл мэндийн байдал ямар байгаа вэ?
-Одоогоор гэрийн эзэн охин хоёрын биеийн байдал хэвийн байгаа. Харин гэрийн эзэгтэй нь одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэхдээ биеийн байдал нь сайн байгаа гэсэн.
-Тухайн үед танд улангасан асч буй гал дунд орохдоо айсан уу? Өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоосоо эмээгээгүй юу? Таныг дээрх гэр бүлийн хүмүүсийг аварсны дараа ухаан алдаж унасан гэсэн мэдээлэл байна. Энэ талаар та тодорхой ярьж өгөхгүй юу?
-Мэдээж гал дунд өөрийн биеэр орохоор айх сандрах зэрэгцэж байсан. Гэхдээ төрдөө өргөсөн тангарагтай цагдаагийн алба хаагч учраас ямар ч байсан эдгээр хүмүүсийн амь насыг аврах ёстой гэсэн бодол төрдөг юм байна лээ. Ямар ч байсан өөрийн хийх ёстой зүйлээ хийж гүйцэтгээд хүмүүсийг гэрээс нь гаргасны дараа ухаан алдаж унасан байсан. Одоо биеийн байдал маань хэвийн байна. Хэрэв дотор ухаан алдсан бол өөрийн маань амь нас ч эрсдэх аюултай байсан. Гэхдээ би үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэндээ баяртай байна.
-Өргөсөн тангарагтаа үнэнч байж үүргээ нэр төртэйгөөр биелүүлсэн танд дахин баяр хүргэе. Та цагдаагийн байгууллагад хэд дэх жилдээ ажиллаж байна вэ? Анх ажлын гараагаа хаанаас эхэлж байсан бэ?
-Баярлалаа. Би одоо цагдаагийн байгууллагад 12 дахь жилдээ ажиллаж байна. Ажлын гараагаа анх Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт Эргүүлийн цагдаагаар эхлүүлж байсан. Ингээд 2017 онд цагдаагийн офицер бүрэлдэхүүнд орж Дулаанхан сумандаа хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байна. Би эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар Сэлэнгэ аймгийн Дулаанхан суманд ажиллаж амьдардаг, Сэлэнгэ аймгийн уугуул хүн байгаа юм.

-Цаг зав гарган ярилцсанд тань баярлалаа. Таны гэр бүлд болон цаашдын ажилд үйлсэд амжилт хүсэхийн зэрэгцээ ирж буй шинэ оны мэндийг давхар дэвшүүлж байна.
-Баярлалаа та бүгдийн ч гэсэн ажил үйлсэд амжилт хүсье. Мөн шинэ оны мэнд хүргэе.

/Иргэн н.Мягмаржалбуугийн гэр бүлээс цагдаагийн ахлах дэслэгч Н.Сайнзаяад өгсөн талархал/
Эх сурвалж: police.gov.mn
Цагдаагийн ахлах дэслэгч Ө.Лхагвабаяр

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ
Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
