Нийслэлийн Цагдаагийн Удирдах Газраас ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралтын үеэр дараах ЗӨВЛӨМЖ-ийг хүргэж байна.
ХҮҮХДИЙН ЭСРЭГ ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
• Хүчирхийллийн талаар зөв ойлголт, хандлагатай байх хэрэгтэй ба хүчирхийллийн хор нөлөө, хүүхдэд илрэх шинж тэмдгийг мэддэг байх. Жишээ нь: Хүүхдийн тань зан ааш өөрчлөгдөж байгаа эсэх, айдас дарамттай болж байгаа эсэх, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар ажиглаж байх,
• Бага насны эмэгтэй хүүхдийг хамаатан садны хүнээр харуулж байсан ч гэсэн ураг төрлийн бэлгийн хүчирхийлэлд хэн ч өртөж болзошгүйг санаж байх,
• Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр ганцааранг нь гэрт үлдээхгүй байх, шаардлагатай тохиолдолд хажуу айл болон хөршдөө захиж үлдээх,
• Эцэг эхчүүд хоорондоо зүй зохистой харилцдаг, ялангуяа хүүхдийнхээ дэргэд бие биедээ хүндэтгэлтэй хандах, зөрчил марган гарсан ч эв зүйгээр шийвэрлэдэг байх,
• Таны охин/хүү цаг ямагт таны анхаарал, хайр халамж, аюулгүй орчин, хамгаалалд байх ёстойг санаж, хүүхэд өөрийгөө таньж үнэлэх, өөрийгөө болон бусдыг хайрлаж хүндэлдэг болгон төлөвшүүлэх
• Эцэг, эхийн зөвшөөрөлгүй танихгүй хүнтэй ярих, дагаж явахгүй байх, тэднээс ямар нэгэн бэлэг, эд зүйл авахгүй байх тал дээр анхааруулах,
• Хүүхдийнхээ сургууль, цэцэрлэгийн багш нартай уялдаа, холбоотой хамтран ажиллах. Хүүхдийн хоёр дахь гэр нь цэцэрлэг эсвэл сургууль тул багш, сурган хүмүүжүүлэгч нь тухайн хүүхдийн нөхцөл байдлыг сайтар мэдэж байдаг. Тиймээс хүүхдийн ямар нэгэн эрсдлээс урьдчилан сэргийлэхэд таны маш сайн хамтрагч байж чадна.
• Та хүүхэддээ тулгарсан аливаа асуудалд тун ч мэдрэмжтэй хандаж охин/хүү-тэйгээ илэн далангүй ярилцаж шийвэрлэдэг, дотны зөвлөгч байх
• Хүчирхийлэлд хүүхэд буруугүй гэдгийг ямагт санаж, түүнд учир холбогдлыг тайлбарлан ойлгуулж, халуун дотно харилцаа, хайр халамжаар дутаахгүй байхыг чухалчлах хэрэгтэй. Та болон таны хүүхэд хүчирхийлэлд өртөж байгаа бол хүчирхийлэгч хэзээ ч сайн дураараа хүчирхийллээ зогсоохгүй гэдгийг ямагт санаж хорооны Хамтарсан баг, цагдаагийн байгууллага, хүчирхийллийн эсрэг ажилладаг байгууллагад хандах, шаардлагатай бол Түр хамгаалах байранд үнэ төлбөргүй байрлах, бусад үйлчилгээг авах боломжтойг ямагт санаж байх
АХУЙН ХҮРЭЭНИЙ ЭРСДЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ:
• Бага насны хүүхдээс халуун тогоотой хоол, цай, буцалсан ус, шүдэнз, асаагуурыг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах,
• Жижиг бүхэл зүйлийг залгих, хамраа таглах, шидэх, хахах эрсдэлтэйг санаж сэргийлж байх,
• Гэрийн орчинд зуух, пийшин ашигладаг бол тусгаарлалт хамгаалалт хийх,
• Өрхийн хэрэглээнд газ, хийн түлш ашигладаг бол хий алдалтаас урьдчилан сэргийлэх мэдрэгч, дохиолол суурилуулах,
• Цахилгааны утас, залгуур зэрэг тог цохиж болзошгүй зүйлийг хүүхдийн гар хүрэхгүй газарт байрлуулах, шаардлагатай тохиолдолд хамгаалалт хийх,
• Таны эзгүйд сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх зааврыг тогтмол хэлж, биечилэн зааж өгч байх,
• Хүүхдийн гар хүрэх газарт хутга, заазуур, хайч зэрэг хурц ирмэгтэй зүйлсийг байрлуулахгүй байх,
• Хүүхдийн дээрээс унаж болзошгүй, гар, хөлийн хавчиж болзошгүй, дээр нь авирч болзошгүй тогтвор муутай сул тавилга, тавиур зэргийг бэхлэх
• Гэр хорооллын жорлон, муу усны нүхийг таглаж хүүхдэд аюулгүй болгох, түүнчлэн хашааны гадна талын жалга, таггүй цооног нүхийг битүүлэх,
БАГА НАСНЫ ХҮҮХДИЙГ ӨНДӨРӨӨС УНАЖ БЭРТЭХЭЭС СЭРГИЙЛЭХ:
• Бага насны хүүхдэд цонх, тагтыг онгойлгох боломжгүй зориулалтын түгжээгээр түгжих, бариулыг салгаж авах,
• Цонх, тагт, салхивчинд зориулалтын хамгаалалт хийлгэх,
• Цонх, тагт, салхивчны дэргэд хүүхдэд авирах боломжтой ор, сандал болон бусад эд зүйлсийг байршуулахгүй байх,
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООС СЭРГИЙЛЭХ:
•Бага насны хүүхдийг явганаар авто замын хөдөлгөөнд оролцуулахдаа харгалзах хүнгүйгээр зам хөндлөн гаргахгүй байх, өөрөө үлгэрлэн заавал гараас нь хөтөлж ногоон гэрлээр, цагаан гарцаар зам хөндлөн гаргаж хэвшүүлэх,
•Хашааны гадна гулгаж тоглохдоо авто машины зам руу гулгахаас сэргийлэх,
•Бага насны хүүхдийг автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцуулахдаа хүүхдийн насанд тохирсон зориулалатын суудал өндөрлөгч, суудалд суулган хамгаалах бүсийг зүүж хэвших,
•Унадаг дугуй, скүүтэр, ролик унахдаа хамгаалалтын малгай, өвдгөвч, тохойвч өмсгөж сургах, авто замын хажууд тоглуулахгүй байх,
БУСАД:
• Олон нийтийн газарт болон гэртээ байхад хүүхдэд учирч болзошгүй аюул эрсдлүүдийн талаар тайлбарлан шаардлагатай үед ямар арга хэмжээ авч болохыг зааж зөвлөж байх. Жишээлбэл: танихгүй хүнтэй ярихгүй байх, хаалгаа тайлж өгөхгүй байх, биед нь хүрэх болон үс, гар зэргээс нь татаж, чангаах зэрэг үйлдэл гаргавал ойр хавьд байгаа хүмүүст хэлэх, чанга хашгирах, тусламж гуйх зэргээр биеэ хамгаалах энгийн аргуудыг зааж өгөх гэх мэт
• Хүүхдийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр траншейний нүх, хүүхдэд аюул учруулж болзошгүй барилга, хашаа гэх мэтийн зүйлийн дэргэд тоглож, наадахгүй байх тал дээр анхааруулах,
• Бага насны хүүхдэд хүний нүдэнд тусахуйц үнэтэй гар утас, эд зүйлс хэрэглүүлэхээс аль болох зайлсхийх, дээрэмдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,
• Дунд болон өсвөр насны хүүхэд тэр дундаа 10-16 насны хүүхдүүд үе тэнгийн буруу нөлөө, уруу таталтад өртөж тамхи татах, цаашлаад мансууруулах төрлийн зүйл зэрэг ямар нэгэн зүйлийг сонсоод сэдэлждэг тул хэлж ярьж байгааг анхааралтай сонсож хаагуур, хэнтэй найзалж, юу хийж явж байгаа талаар мэдээлэлтэй байх, эцэг эхчүүд үүрэг хариуцлагаа нэмэгдүүлэх,
• Үерхэл нөхөрхөл, шохоорхол, гэр бүл дэх маргаан зөрчил гэх мэт олон асуудал нь тэдний хувьд сэтгэл санаанд хүнд цохилт өгдөг. Тухайн насны хүүхэд эцэг эхээс авах хайр халамжаа ихэвчлэн үе тэнгийнхнээсээ буюу найз нөхдөөсөө авдаг тул хэрэв энэ бүх шатны харилцаанд зөрчилтэй тулгарвал энэ хэрэгцээгээ хүүхэд архи, тамхи, мансуурлын төрлийн зүйлээр орлуулж эхэлдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ байнга ярилцаж тэдний үзэл бодлыг сонсч уян хатан шийдвэр гарган харилцдаг байх.
• Төөрөхөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр эцэг, эх, асран хамгаалагчийн гар утасны дугаар, гэрийн хажууд байх онцлог байшин, дэлгүүр зэргийг цээжлүүлэх,
• Бага насны хүүхдэд насных нь онцлогт тохирсон кино, контентыг үзүүлж, учир холбогдлыг ойлгуулан ярилцаж байх,
• Сурагчдын амралт эхэлж интернет цахим тоглоомын газраар үйлчлүүлэгчдийн тоо нэмэгддэг учир цагийн үр бүтээлтэй, зөв боловсон өнгөрүүлэх чиглэлээр гэр бүлийн хүрээнд шаардлагатай арга хэмжээ авах,
• Хүүхдийг бүү буруутгаж харьц. Хүүхэд алхам тутамдаа ямар нэгэн зүйлийг зөв буруу хийдэг. Хүүхэд гэлтгүй та ч гэсэн алдаа гаргадгаа үргэлж санаарай. Хүүхдээ байнга буруутган зэмлэж байх нь тэднийг өс санагч, гэмт хэрэгтэн, нийгмээс тусгарласан нэгэн болгодог.
Энэхүү зөвлөгөө нь хүүхдийг эрсдлээс хамгаалах нэгээхэн хэсэг бөгөөд танд зөвхөн санаа өгч байгаа юм. Та үүнийг баяжуулан ойлгож, олон нөхцөл байдлыг олж харж чаддаг байх хэрэгтэй.
НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН УДИРДАХ ГАЗРЫН
ХҮҮХДИЙГ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХЭЛТЭС

Гадна хаяг, зар сурталчилгаанд тавигдах стандартыг мөрдүүлэх ажлыг эхлүүллээ
Өнөөдөр харагчин могой өдөр
Улаанбаатарт өдөртөө +7 градус дулаан
Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
“Шинэсаран” гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийг түр хамгаалах байр ашиглалтад
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Итали Улсын Элчин сайдыг хүлээн авч уулзав
УИХ-ын 2026 оны хаврын чуулган гуравдугаар сарын 16-нд эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хүчтэй салхи, шуурганы аюулт үзэгдлээс сэрэмжтэй байж, аюулгүй байдлаа хангахыг зөвлөж бай
Манай улс энэ онд спортын олон улс, тив, дэлхийн чанартай найман тэмцээн зохион байгуулна
Энэ онд нийслэлийн хэмжээнд 4729 га талбай буюу 20218 нэгж талбарт газар чөлөөлнө
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 53 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
