Хөдөлмөр бүтээлээрээ хамт олноо манлайлж, Улаанбаатар хотын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-ууд өнөөдөр тодорлоо. Хөдөлмөр бүтээлээрээ бусдыгаа манлайлж, идэвх санаачлагатай ажиллаж байгаа иргэдийг алдаршуулах зорилгоор нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран нийслэлийн “Хөдөлмөрийн аварга”-уудыг тодруулдаг уламжлалтай. Энэ жил төрийн захиргаа, банк санхүү, хууль сахиулах, батлан хамгаалах, хэвлэл мэдээлэл зэрэг 16 салбарын 31 ажилтан, албан хаагч нийслэлийн “Хөдөлмөрийн аварга” боллоо.
Шагнал гардуулах арга хэмжээг нээж нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц хэлэхдээ “Нийслэлийн 2019 оны ”Хөдөлмөрийн аварга”-уудад амжилт хүсч, баяр хүргэе. Та бүхнийг өөрсдийн хуримтлуулсан туршлагаа бусадтай хуваалцаж, нийслэлийн хөгжилд оруулж буй хувь нэмрээ улам бүр нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлов.
Нийслэлийн 2019 оны “Хөдөлмөрийн аварга”-аар “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Н.Батмөнх,“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ-ын Хог тээврийн машины жолооч В.Чулуунбаатар, Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Т.Алтансувд, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Хоёрдугаар баазын жолооч С.Батсүх, Баянгол дүүргийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар ангийн жолооч Ж.Мөнхбаяр, СХД дүүрэг дэх Цагдаагийн газрын гуравдугаар хэлтсийн эрүүгийн цагдаагийн жолооч, жижүүрийн цагдаа Б.Буянбат, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр сургуулийн Физикийн багш Н.Оюунчимэг, нийслэлийн Авто зам хөгжлийн газрын мэргэжилтэн М.Ганбаатар, Амгалан амаржих газрын Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч Ц.Байгалмаа нарын 31 иргэн хөдөлмөр, бүтээлээрээ бусдыгаа манлайллаа.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
